Chapter 51

2.3K 242 53
                                    

Майк-ын талаас:

1 цагийн өмнө: 

Жулиа эмнэлэг рүү орох бөгөөд тэр их түгшсэн харагдана. Магадгүй өөр хэн нэгэн харвал нухацтай царайлж байна гэж магадгүй л юм. Гэхдээ  ... одоо би бүтэн цаг юу хийх билээ? Магадгүй эргэн тойрноор машинтай зугаалж болох юм. 

Би үргэлж л хаа нэгтээ аялахыг хүсдэг. Ялангуяа найзуудтайгаа, эсвэл хайртай хүнтэйгээ... Өхх, би дараа Жулиаг авч явахыг асуух хэрэгтэй байх. Тэрнийг дуртай байна гэдэгт итгэлтэй байна. Тэр өмнө нь надад адал явдалд хичнээн их дуртайгаа ярьж байсан юм байна. Би түүнээс ах ч, азаар тэр намайг 20 гаран насных гэж л бодож байгаа. Бас би сургуульд хүртэл явж сайн халхавч хийж байгаа шүү. Зарим хүмүүс намайг яагаад наснаасаа хөгшин харагддагыг гайхдаг ч, зарим нэг нь учрыг нь мэдэж байгаа. 

Миний даалгавар бол зүгээр л сургуульд явахаас илүү ямар нэгэн зүйл болоход тэнд байгаа хүн нэг бүрийг хамгаалах. Тэр жил хэдэн хүүхэд хулгайлагдсан нь намайг ажилдаа илүү их анхаарахыг сануулсан. Жулиатай найзлах нь миний төлөвлөгөөнд байгаагүй ч тэрний ямар нэг зүйл намайг өөртөө татаад байдаг. Тэр охин бусдаас өөр. Миний амьдралдаа уулзаж байсан хамгийн их гэрэл цацруулсан нэгэн. 

Гэхдээ үнэн гэвэл тэр халдлагад өртсөн. Бас тэр миний хувьд онцгой нэгэн тул би түүнийг хамгаална гэдгээ өөртөө амласан. Бага сургуульд байх үед миний даалгавар дууссан ч би ахлах сургуулиа төгсөтлөө түүний дэргэд байхыг хүссэн. Тэр үед би түүнээс 2 насаар ах байсан тул 2 жилийн өмнө түүнийг орхих шаардлагатай болсон. Гэхдээ азаар түүнд чөтгөр шиг 3 найз байсан тул би тэгж их санаа зовоогүй. 

Би зүгээр л эдгээр хүүхдүүдтэй хамт хөлбөмбөг тоглонгоо цагаа үрэхээр шийдсэн. Надад спортоор хичээллэх хүсэл байсан бөгөөд тэр хүүхдүүдийг юу хийж байгааг ч маш сайн харж чадаж байсан юм. Цаг орчим тоглосны эцэст Жулиаг авах цаг болсон тул түүн рүү явахаар шийдлээ. Байгаа газар минь хотын тийм ч сайхан хэсэг биш ч гэсэн энд байгаа хүмүүст нь бол өөрсдийнх нь хувьд хамгийн таатай газар нь. Тэд энэ орчиндоо хайртай учраас бусад хүмүүст яаж харагдах нь тийм ч хамаатай биш. 

Машин руугаа алхаж байтал хэн нэгний "Гүйцэтгэ" гэж хэлэх сонсогдов. Би машинаа задгай талбайн зогсоолд тавьсан бөгөөд саяны залуугийн яриа цаад гудамжнаас сонсогдов. Би өөрийгөө үнэхээр сайн сонсголтой гэдгийг баталж байна...

Гудамж руу ойртон хэн ярьсныг харвал хар хослолтой залуу байв. Тэр нарны шил зүүсэн байсан тул түүний царайг хангалттай сайн харж чадсангүй. Мөн тэр цааш харан зогссон байна. 

My babygirl [Mongolian]Where stories live. Discover now