Chapter 34

4.8K 346 16
                                    

Жулиа-ын талаас:

2 цаг орчмын дараа бид Жэйсоны ээжийн гэрт ирэв. Түүнийг дахин харна гэж бодохоор сандрал намайн бүрхэн авна. Анх түүнтэй уулзахад тэр намайг яг л жаахан хүүхэд шиг санаж бас би түүний өмнө уйлахаа шахсан. Тэр намайг одоо юу гэж бодож байгаа бол гэхээс санаа зовно. Бас түүнийх надад энэ удаад өмнөх шигээ хандахгүй байгаасай л гэж найдья.

Удалгүй бид хашаанд орж ирэхэд би алмайрч орхив. Яагаад гэвэл Жэйсоны ээжийн харш түүнийхээс ч том юм. Миний харж байсан хамгийн том.

Үйлчлэгч нар биднийг угтан авч цүнхтэй хувцаснуудыг машинаас аван дотогш зөөнө. Розалина Daddy бид хоёрыг хамт нэг машинд явахыг санал болгож, бид татгалзаж чадаагүй. Тиймээс би тэр хоёрын дунд суугаад Daddy-гийн гарнаас зууран явсан. Тэр над руу үргэлж жуумалзаж байсан нь миний юу хийгээд байгааг мэдсэнийх байсан байх. Гэхдээ надад хамаагүй ээ.

"Бүгдээрээ тавтай морил. Алив, орцгоо." хэмээн Daddy-гийн ээж биднийг уриалгахнаар угтан авав. Гэнэтхэн daddy миний гарнаас хөтлөн дотогш чиглэхэд би баяртайгаар эргүүлэн атгалаа. Розалина руу харвал тэр бидний хөтлөлцсөн гар руу харж байв. Тийм ээ. Тэр минийх!

Би өмнө нь хэзээ ч ийм тухтай байдал мэдэрч байсангүй.

"Сайн уу, ээж ээ? Таныг биднийг гэртээ байлгахаар болсонд баяртай байна. Бид танд саад болоогүй биз дээ?" хэмээн Люсиана асуув.

"Үгүй дээ, яалаа гэж. Миний гэр та нарт үргэлж нээлттэй шүү дээ." гэсээр баяртай байх ч гэнэтхэн л зог тусчихав.

"Р-Розалина?"

Розалина шуудхан л гүйж очоод түүнийг чангаар тэврэхэд тэр ч бас хариу тэврэнэ. Харин одоо би бага зэрэг атаархаж байна. Түүнийг Розалинад надаас илүү дуртайг мэдэх амар биш юм.

"Я-яаж?"

"Эхлээд орцгооё, ээж ээ. Гадаа бага зэрэг сэрүүхэн байна."

Тэр ч зөвшөөрөн бид дотогш ороод дахиад л гайхширч орхив. Дотор тал нь гаднахаасаа ч илүү үзэгсгэлэнтэй. Дизайн болоод загвар нь үнэхээр гайхалтай байхаас гадна үнэхээр дулаахан уур амьсгалтай юм.

"Babygirl?" Daddy шивнэн түүн рүү харвал тэр над руу дөхөөд

"Чи надтай нэг өрөөнд байх болно. Зүгээр биз?" хэмээн асуув.

Би үүнийг сонсоод улайсан гэдэгтээ итгэлтэй байна. Би энийг хэдийн мэдэж байсан ч түүний ингэж тушаал мэт хэлэх нь намайх нэгэн зэрэг сандрааж бас догдлуулж байна.

My babygirl [Mongolian]Where stories live. Discover now