Chapter 13

6.9K 409 10
                                    

Жейсоны талаас: 

Би түүний уруулыг эзэрхийлэх бөгөөд нэгэн зэрэг хүсэл тэмүүлэл, хайр, энхрийллээр дүүрэн үнсэлтийг мэдрүүлнэ. Би юу ч бодож чадахгүй байх бөгөөд үнсэлтэндээ л анхаарлаа төвлөрүүлнэ. Би түүнтэй хамт баймаар байгаагаа, түүнийг алдахыг хүсэхгүй байгаагаа энэ үнсэлтээр хэлэхийг хүснэ.

"Мхмм" Би түүний гиншихийг сонсох бөгөөд тэр ч бас үүнийг хүсч байгаа нь илт. Би түүнийг намайг хүсдэгийг мэднэ. Харин намайг түүнийг хүсдэгийг Бурхан мэднэ. 

Би түүний бэлхүүсээр тэврэн өөртөө улам ойртуулвал тэр мөн хариу хүзүүгээр минь гараа явуулан тэврэв. Би өөрсдийгөө эргүүлэн түүнийг хаалганд шахлаа. Бид үнсэлтээ салгасан байх бөгөөд халуухан үнсэлтээс болон амьсгааджээ. 

Би түүний духтай өөрийн духыг нийлүүлэн зүгээр л түүний гоо үзэгсгэлэнг биширнэ. Тэр нүдээ аньсан байгаа ч намайг түүнийг ширтэж байгааг мэдэж байгаа. 

"Би чамд хайртай." 

Тэр нүдээ нээн удаанаар над руу харлаа.

"Би чамд хайртай." хэмээн би дахин хэллээ.

Тэр цочирдсон харагдах бөгөөд амаа ангайн ямар нэгэн зүйл хэлэх гэж байгаа мэт боловч юу ч үл хэлнэ. Түүний нүдэнд нулимс хурсан байгаа нь түүнийг хичнээн их гомдсоныг харуулна. Гэхдээ би энэ бүхнийг дээрдүүлэхийг хүснэ. 

"Үгүй ээ. Чи надад хайргүй, Жейсон. Бид нэг нэгнээ мэддэг болоод ердөө л 2 хонож-"

Би дахин түүний уруул дээр үнсэн түүнийг дуугүй болголоо. Тэрний намайг нэрээр минь дуудах нь намайг бага зэрэг гуниглуулна. Гэхдээ би түүнийг албан ёсны харилцааг хүсч байгааг мэднэ. Тиймээс би гомдоллох эрхгүй. 

"Би чамд хайртай." Би үнсэлтээ салгаад дахин хэллээ.

Тэр дахин нүдээ аниад духаа миний духтай нийлүүллээ. Хэдийгээр бид нэгнээ мэддэг болоод 2хон хоносон ч түүнийг биднийг нэгэндээ хүрэхэд мэдрэгдэг тэр мэдрэмжийг мэдэрдэг гэдгийг мэдэж байна. 

"Бас намайг үнэхээр уучлаарай, гүнж минь. Чамайг өөр амьдралын хэв маягтайг мэднэ ээ. Бас бид бүрэн дүүрэн өөр хүмүүс. Гэхдээ би дэлхий ертөнцөд чамайг минийх гэдгийг харуулмаар байна. Бүх хүмүүсийн өмнө babygirl-оо гайхуулж, сайрхмаар байна. Түрүүнд хэлсэн зүйлд минь намайг уучлаарай. Чи хэзээ ч урам хугарал байгаагүй. Харин ч сэтгэл хангалуун байдаг. Бас би чамтай уулзсандаа үнэхээр баяртай байна. Учир нь чи намайг бага багаар өөрчилж байна. Би чамд хайртай." 

My babygirl [Mongolian]Where stories live. Discover now