Хардалт

999 85 7
                                    

Тэмин "Аав аа? Бид одоо эмнэлгээс гарч байгаа юм уу? Би тэгэхээр дахиж тариа хийлгэхгүй юу? Тэр их өвтгөдөг. Яг ингээд л миний гар луу ороод" хэмээсээр хамраа үрчийлгэхэд

Тэхён инээд алдан хүүгийнхээ үсийг илээд "Тиймээ Тэмин үнэхээр сайн хүүхэд болохоор хурдан эдгэрээд эмнэлгээс гарч байгаа байхгүй юу"

Тэхи "Эрхлэлдээд байлгүй гарцгаая, ингэсээр байтал миний нүүрэнд үрчлээ нэмэгдээд байна шдээ!" гэсээр хоёр гартаа хэд хэдэн тор барьсандаа бухимдсаар хэлнэ.

Тэхён инээмсэглэн Тэминий хүрмийг өмсгөөд "Намар болчихсон удахгүй өвөл болох болохоор дулаан хувцаслаарай. Даарвал дахиад өвдөнө шүү" хэмээн Тэминийг хоёр гар дээрээ өргөв.

Тэмин "Гарцгаая!"

Тэд эмнэлгийн хаалгаар инээлдэн гарах бол Тэхи ачааг нь барин нүдээ эргэлдүүлэх аж.

Тэхён машиныхаа хойд суудалд Тэминийг суулган бүсийг нь бүслээд "Харьцгаая"

Харин энэ үед Тэхи тээшинд барьсан ачаагаа шидэх шахам хийн урд талын суудалд суухдаа хаалгаа тас савах нь тэр.

Тэхён хайртай бүсгүйнхээ ийн уурссанд инээд алдан жолооны ард суугаад "Амь амьдралууд минь явлаа шүү" гэхэд Тэмин "Явъя!"

Тэхён өөр лүү нь хялам ч хийлгүй байх Тэхигийн гараас атган "Хайраа, яагаад байгаа юм бэ? Яагаад уурласан юм? Сарын тэмдэг чинь ирчихсэн юм уу? Өвдөөд байна уу? Нурууг нь илж өгөх үү? Гэртээ хариад бүлээн жин тавиад-"

Тэхи яриаг нь таслан "Битгий тэнэгт! Чи л болсон хойно мэдэхгүй байв гэж" гэсээр нүдээ эргэлдүүлнэ.

Тэхён инээдээ барьж ядан "Миний гэрэл гэгээ арай Тэминийгээ дүүтэй болгочихсон юм уу?"

Тэхи огцом гараа татаад "Би наадхыг чинь өшиглөнө шүү, Ким Тэхён!"

Тэхён хошуугаа цорвойлгон "Миний гэрэл гэгээ битгий уурла л даа, тэгэх үү? Чи яагаад намайг тэр сувилагчтай хардаад байгаа юм бэ? Тэгээд ч тэр миний хайрыг гүйцэхгүй байсан за юу? Манай Тэминий ээж хамгийн үзэсгэлэнтэй нь тиймээ, Тэминаа?"

Тэмин хуруугаараа тоглонгоо "Ээжээс илүү аав царайлаг шд. . . Над шиг!"

Тэхён чанга чанга инээд алдан "Тийм үү? Аав нь тийм царайлаг гэж үү? Тэгвэл ч хүүхнүүд миний араас гүйх нь аргагүй юм байна даа"

Өнгөрсөнд

Тэхён Тэминий сүүлийн тариаг хийлгэхээр эмчийн өрөө рүү оров.

Love and Sorrow | Kth ENDWhere stories live. Discover now