Сайн уу?

1.2K 111 6
                                    

Дахин нэг өглөө эхэлж, Тэминий ийш тийш гүйсэн хөлнөөс болж цочин сэрлээ. Яг л аав шигээ хөдөлгөөнтэй унтах юмаа, энэ золиг! Та нар яагаад намайг Тэхёныг байн байн дурсаад байгаа юм бэ гэж бодож байна уу? Тэгвэл хариултыг нь хэлж өгье. Би түүнд одоог хүртэл хайртай. Гэхдээ чамайг хаясан хүнээс сэтгэлээ татаж авах ёстой гэж хэлэх гэж байгаа бол хэрэггүй дээ, миний далай мэт хайр дэлхий сөнөсөн ч татрахаасаа өнгөрсөн. Тэгээд ч түүнийгээ би уучилсан. Америк явахаасаа ч өмнө уучилчихсан гэж хэлж болно. Сэтгэлдээ хайр болоод харууслыг тээж явах надад хэтэрхий хүнд санагддаг болохоор тэр л дээ. Тэгээд л хайрыг үлдээж, харууслыг үлдэн хөөсөн хэрэг.

Хаалга тогших чимээнээр бодлоосоо салан "Ор" хэмээв.

Үйлчлэгч "Хадагтай, нөхөр тань ярилцахыг хүсэж байна"

Би "Энэ хараал идсэн амьтан чинь хар өглөөгүүр бас яах гээд байгаа юм болоо? Өглөө сэрээд орондоо аравхан минут хэвтэж болохгүй юу? Сэрэнгүүт дуудчих юм! Эсвэл энэ өрөөнд камер суурилчихсан юм биш биз дээ?" хэмээн бувтнасаар шаахайгаа өмсөн
доош буув.

Харин Хансол өнөө л нэг сонингоо уншчихсан буйдан дээр сууж харагдана. Хуучинсаг амьтан... Тэхён байсан бол намайг үнсэж сэрээх байсан юм. Яахав ихэнхдээ би л сэрээх байсан л даа.

Хансол "Өглөөний мэнд, хонгор минь"

Би нүдээ эргэлдүүлэн "Яах гээв?"

Хансол сонингоо доош тавин нааш хараад "Тэгээд ямар байв даа?"

Би гайхан "Юу?"

Хансол "Ким Тэхёнтой уулзах ямар байв даа?"

Би "Аан, тиймээ давгүй шүү. Чиний дүр эсгэсэн өлөгч*н байхаас хавь илүү. Яахав үнэхээрийн тэнэг тохиолдлоор түүний эхнэр чиний дүү болж таарсан ч энэ надад тийм ч хамаатай биш"

Муу новш.. Санаатайгаар намайг өдөөн хатгаад байна. Чиний энэ өдөөн хатгалгад чинь амархаан өртчихдөг тэр сул дорой эмэгтэй биш болсон шүү дээ.

Хансол "Хөөх, миний эхнэр өнөөдрийг яасан ширүүн эхэлж байх юм? Болохгүй шүү болохгүй. Би таван жилийн өмнөх гэнэн цайлган Тэхиг хүсэж байна"

Би "Тийм үү? Миний байгаа байдал таалагдахгүй байвал зүгээр надаас салчихаач дээ?"

Хансол "Хэрэв би чамаас салахдаа тулвал чиний дүүг шоронд оруулчихаад салах болно"

Өөдгүй амьтан! Ялзарсан цогцосноос ч заваан амьтан!

Би "Миний төлөө үхээд өгөөрэй, И Хансол"

Love and Sorrow | Kth ENDTempat cerita menjadi hidup. Temukan sekarang