У Хёнү

835 86 8
                                    


Миний талаас

Удалгүй бугуйнаас хэн нэгэн татахад сая л эргэж харан өнөө хүн рүү харвал. . . Бурхан минь гэж!

"Сайн уу? Удаан уулзсангүй шүү"

Би "Хёнү убба?"

Хёнү "Хөөх, таньж байгаа юм уу? Манай Тэхи багийн л ухаантай хүүхэд байсан одоо ч хэвээрээ шүү" гэсээр үсийг минь бага зэрэг сэгсийлгэв.

Би одоо ч гайхсандаа хөдөлж чадахгүй түүнийг ширтэнэ.

Хёнү "Би бараг цоорлоо" гэхэд л ухаан орон харцаа салгав.

Хёнү "Удаан уулзсангүй шүү Жон Тэхи эсвэл Jeon Ellie гэх ёстой юу?" хэмээн ахлах сургуулийн сурагч байсан үе шигээ хөнгөн инээд тодруулав.

Би улам л гайхан "Хёнү сонбэ? Та намайг Ellie гэдгийг мэддэг хэрэг үү?"

Хёнү "Тиймээ учир нь чиний бүтээлүүд надад их таалагддаг бас би үзэсгэлэн бүр дээр чинь зураг худалдаж авдаг"

Би "А-аан та тэр хүн байжээ. . ."

Хёнү "Одоо болтол ичимхий хэвээрээ юу? Яг л ахлах сургуульд байсан шигээ чи огт өөрчлөгдөөгүй хэвээр байна"

Би "Ү-үгүй ээ, харин та л өөрчлөгдөөгүй байна"

Хёнү сонбэтэй нэг ахлах сургуульд сурдаг байсан. Тухайн үед Хёнү сонбэ сурагчдын зөвлөлийн дарга харин би гишүүн. Бүр болоогүй хамтдаа номын клубд ч явдаг байсан. Өсвөр насны гэнэн охины шохоорхлоор түүнийг харж явдаг байсан гэхэд хэлстхээргүй. Гэвч одоо бол өөр. Надад Тэхён байна, Тэмин байна. Амьдралд минь энэ хоёр эр хангалттай.

Хёнү "Энд таарна гэж бодсонгүй шүү. Амьдрал хэр байна? Ер нь чимээгүй газар орж жаахан ярьж суух уу?" гэхэд яах гэж гарч ирсэн зорилгоо ч мартан толгой дохисон юм.

***

Бид ойр байх хүнгүй кафед орж хуучнаа дурсан ярилцаж суух нь хэчнээн тааламжтай мөн хөгжилтэй гээч.

Хёнү "Тэр үед их ичимхий хүүхэд байж билээ. Харин одоо өөрчлөгджээ"

Би "Тэгэлгүй яахав дээ сонбэ. Хэдэн жилийн өмнөх билээ дээ"

Хёнү инээмсэглэн "Тийм дээ, бид сурагч байхаа болиод удаж байна. Гэхдээ л сурагчдын зөвлөлд миний туслах хийгээд явдаг байсан жаахан охин хэвээрээ шүү" гэсээр үсийг минь үл ялиг сэгсийлгэв.

Би "Сонбэ. . . Одоо болтол ингэдэг хэвээрээ байх шив. Үс арзайлгачихлаа" гэхэд Хёнү сонбэ чанга чанга инээнэ.

Love and Sorrow | Kth ENDWhere stories live. Discover now