Ингээд явчхаж байгаа юм уу?

819 97 14
                                    

Эм тарианы хурц нэхүүн үнэрээр зовхио дааж яван арайхийн нүдээ нээлээ. Эхэндээ бүрэлзэн харанхуйлж байсан ч эцэстээ хараа минь тогтон өөрийгөө эмнэлэгт байгааг мэдлээ.

Амсар хавиас нь холбож сунгасан нарийн хоолой эрүүн доороос минь салаалж, хоёр чихний араар ороож тогтон хамрын нүхэн дор уулзана. Энэ амьсгалахад минь үнэхээр их тус болж байна.

Арай ядан харцаа хажуу тийш тусгавал амьдрах учир утга гэх хүн минь гараас барин суугаагаараа унтсан байлаа.

Сая л болсон явдлыг эргэн санаж өөрийн эрхгүй хөмсөг зангираав ирэв. Гал, тиймээ би галд шатах дөхсөн. Тэгээд эцэст нь амьд гарчээ? Гайхалтай хэрэг, бурхан миний залбирлыг сонссон байна. Тэгэхээр Тэхён намайг аваржээ?

Ингэж бодоход зангирсан хөмсөг тэнийн инээмсэглэл тодроод ирлээ.

Гараө зөөлөн хөдөлгөөд түүнийгээ сэрээа гэж оролдоход Тэхён бондгосхийтэл цочин намайг харж том нүдлээд үгийн зөрүүгүй тэврээд авав.

Тэхён "Тэхи... Ямар их айсан гээч? Зурвасыг чинь уншаад шууд л ирсэн! Чи үнэхээр дахиад жаахан л удсан бол үхэх байсан. Дахиад л би хамгаалж чадсангүй. Амалсан хэдий ч.... Амлалтандаа хүрч чадсангүй. Намайг уучлаарай, би оронд нь орох байсан юм." гэсээр эхэр татан уйлаад эхэллээ.

Мэдээж Тэхёны ингэж уйлахыг хэзээ ч харж байгаагүй тул би нэлээн гайхаж байна. Одоо ч мөрөнд минь шигдэн уйлах энэ залууг харвал хэн нэгэн амь эрсэдсэн гэж харахаар байна. Намайг алдхаас их айжээ?

Би инээмсэглэн "Тайвшир, би амьд байна. Би чиний хажууд байна шүү дээ, Тэхён. Битгий уйлаач дээ? Чамайг дагаад уйлчих гээд байхад"

Тэхён тэврэлтээ салган нусаа татаад "Т-Тэхи, би явах хэрэггүй байсан. Эмээ дээрээ очих хэрэггүй байж..." гэсээр доош харав.

Тэхён үнэхээр яагаад байгааг мэдэхгүй ч энэ туулайн зүрхтэй том биетэй залуу их л айсан бололтой.

Би аргадангуй хоолойгоор "Тэхён, юу ярьж байгаа чинь энэ вэ? Эмээгийн бие муудсан гэсэн биз дээ? Чи очих нь зүй ёсны хэрэг. Тэгээд ч би л болчимгүй үйлдэл хийж өөрийгөө аюулд оруулчихсан. Жонгүгт ч хэлэлгүй нууцаар гарсан нь миний буруу байхад. Битгий уйлаач дээ, тэнэг ээ?"

Тэхёны хоолой зангиран "Б-би үлдэх ёстой байсан. Чамайг харж байх байсан. Бүгд миний буруу" гэсээр газар сөхөрчхөв.

Би гайхан "Тэхёнаа, яагаад байгаа юм бэ? Би зүгээр байна. Битгий намайг айлгаад бай л даа, хонгор минь. Би үнэхээр зүгээр! Амьд мэнд байхал чинь" хэмээн дээш өндийлөө.

Love and Sorrow | Kth ENDWhere stories live. Discover now