Аав, хүү

1.2K 115 10
                                    

Би "И Ханна чи??? Тэхён??"

Энд чинь ямар хараал идмэр нь болоод байгаа юм бэ? Ханна Хансолын дүү юм уу? Үнэхээр хэт цочирдсондоо болоод ч тэр шүү толгой гашлаад ойлгох юм алга. И... Тийм шүү дээ, И овог. Тэгэхээр үнэн байх нь ээ? Хүлээ, тэгээд миний хадам дүү энэ амилсан чөтгөр Ханна юм уу? Бүр болоогүй хуучин нөхөр, хүүхдийн минь аав миний хадам дүүгийн нөхөр? Би ямар кинонд тоглоод байгаа биш дээ. Ийм юм гэж бас байх? Хорвоо ийм жижигхэн юм уу? Бурхан тийм тэнэг юм уу? Аллах ч бай Есүс ч бай бүгд тэнэг амьтад.

Хансол Тэминийг өвөр дээрээ аваад намайг хажуудаа суухыг дохив. Сая л нэг ухаан орж бурхныг хараахаа түр азнан хажууд нь суулаа.

Хансол "Хайрт минь, энэ бол миний дүү И Ханна, харин тэр залуу бол нөхөр нь байгаа юм Ким Тэхён"

Ханна Тэхёны мөрийг дэрлэн "Ах аа, одоо Ким Ханна шүү дээ"

Тэрээр над руу жуумалзах аж. И Ханна муу адгийн амьтан! Намайг албаар хэцүү байдалд оруулах гээд ингээд байгаа юм уу? Ах дүү хоёр ч мөн таарчээ? Харамсалтай нь хүслээр чинь болохгүй И Хансол, И Ханна.

Тэхён руу харцаа шилжүүлбэл нэлээн эвгүй байгаа бололтой нүд нь ийш тийш гүйнэ. Тэхён бид хоёр л адилхан байдалд байгаа бололтой тийм үү? Аргагүй шүү дээ, хуучин эхнэр нь хадам эгч болоод хүүхэд нь хадам ахынх нь хүү боочихсон юм чинь!

Хэт их цочирдсондоо болоод ч тэр үү, сэтгэл зүрхийг минь одоог хүртэл бүрэн эзэлчихсэн энэ хүнийг анзаарах сөхөөгүй байж. Таван жилийн турш энэ царайг л харахыг хүссэн юмсан. Одоо ингээд хүсэл минь биелэж байна. Өмнөхөөсөө огт өөрчлөгдөөгүй байна шүү. Яагаад хөгширдөггүй юм бэ? Ким Тэхён. Арван жилийн өмнө чамайг анх яаж харж байсан тэр чигтээ л буй юм гэж үү? Үгүй ээ, өөрчлөгдчихөж. Түүний харц илүү ширүүн, арьс нь цонхийгоод, чихэрлэг шүүслэг уруул нь өнгөө алджээ? И Ханна, чи хүүхдийн минь аавыг яаж хараад байгаа юм? Салгаж аваад суусан юм бол надаас илүү анхаарал халамж тавьж, хайрлах ёстой биз дээ? Алт эсвэл би буруу хараад байгаа юм уу? Тэр үнэхээр сайнгүй харагдаж байна! Ийм үед л хамт байж халуун шөл хийж өгч нэг өдөр ч болов амраах хэрэгтэй байдаг юм! Тэхёны тухай захих ёстой байж л дээ. Бүр жагсаалт гаргаад өгчихсөн ч чадах юм байна.

Тэхёны талаас

Анхнаасаа мэдэж байсан ч яг ингээд нүүр тулахаар бага зэрэг эвгүй юм. Бага зэрэг ч биш бүр үнэхээр их. Анхандаа Ханнаг ахтай үгүйг ч мэдээгүй, харин дараа нь хуриман дээр И Хансолтой танилцсан. Тиймээ, миний хуучин эхнэрийн одоогийн нөхөр, хүүхдийн минь аав гэгдэх хүн. Арай ч бишүү гэж хэд хэдэн удаа бодсон ч яах аргагүй одоогийн нөхцөл байдлаар батлагдаад байна. Юу хэлэхээ ч мэдэхгүй нь. Зүгээр л эвлрэх үү, эсвэл... Эсвэл ер нь яана гэж? Ханнагаас салаад энэ тэнэг хувь тавилангаас зугт гэж үү? Яг зөв! Тэгээд өвгөн болтлоо ганцаараа байх? Гайхалтай тэнэг санаа байлаа Ким Тэхён.

Love and Sorrow | Kth ENDWhere stories live. Discover now