Хамтдаа

1.2K 110 10
                                    

Би түүний үсийг илээд "Тайвшир... Би чиний хажууд байна. Тэтэ үүрд чиний хажууд байх болно. Дахиж чамайг явуулахгүй ээ! Хэзээ ч өөрөөсөө холдуулахгүй ойлгосон уу? Би хүү та хоёрыгоо тэр новшоос авахдаа л авна"

Тэхи тэврэлтээ салган нулимстай нүдээ онийлгоод "Хүлээгээрэй, энэ зүүд биш юм уу? Бодит юм уу?"

Би эрхий хуруугаараа нулимсыг нь арчаад "Зүүд байсан бол ингэж мэдрэгдэнэ гэж үү? Тэгж бодохгүй л байна"

Тэхи "Ү-үнэхээр..." хэмээн гацаж түгдрэн уруулаа хазлана. Тэгснээ харцаа буруулан надаас улам дөлөөд суучихав.

Би гайхан хөмсгөө өргөн түүн рүү хартал "Н-надаас хол бай! Бид болохгүй"

Би түүн рүүгээ дөхөн "Яагаад болохгүй гэж? Мм? Бие биедээ хайртай байхад бүх зүйл бүтнэ. Битгий намайг түлхээч дээ.."

Тэхи над руу ширүүн хараад "Яах гэж ирээв? Ямар эрхтэй гэж ингээд байгаа юм? Чамд надад хүрэх эрх байхгүй. Эцсийн эцэст хэн нь орхилоо? Тэрийгээ сайн бодмоор юм!"

Өө тийм л дээ. Би хэт өөрийнхөөрөө аашилчихлаа. Гэхдээ хонгор минь би чамайг маш их санасан юм шүү.

Би "Тэхи...би таван жилийн өмнө энэ амьдралынхаа хамгийн том алдааг гаргаснаа мэдэж байгаа. Зүрх сэтгэл, яг махандаа тултал ойлгосон. Хэсэгхэн зуурын зүйлээс болж насныхаа хайрыг алдсандаа харамсаад бардаггүй. Чи ч гэсэн надад хайртай хэвээрээ гэсэн биз дээ? Намайг санасан гэсэн биз дээ? Би ч гэсэн чамайг санаад үхэх шахсан. Орой бүр зүүдэндээ чамайг надаас тусламж эрэн уйлахыг сонсох ямар хэцүү байсан гээч? Одоо л ойлголоо. Чи И Хансолын хажууд зовлонт амьдралаар амьдарчээ гэдгийг. Тэгээд л миний зүүдэнд орж надаас тусламж эрсэн юм байна. Энэ чинь намайг санасных биш гэж үү? Чи өөрийн дотоод ертөнцдөө живж, хэн хүнээс тусгаарлагдсан намайг том эр болгон хувиргасан. Энийг гайхамшиг гэхгүй бол өөр юу гэхэв? Чи Тэхёныг бий болгосон. Би чиний гараас бүтсэн, яс мах минь бий болсон. Чи байгаа болохоор Тэхён байна. Би одоо өөрөөсөө биш зөвхөн чамаас болон хүүгээсээ хамаарна. Одоо чи болон би байхгүй зөвхөн бид л гэж байгаа. Чи минь ганцаараа ямар их зовсон бол? Хэцүү байсан байхдаа? Зуны халуун ч гэсэн дэндүү хүйтэн байсан байхдаа? Харин одоо би чамайгаа гашуун зовлонгоос хамгаалах бамбай байя. Атаат дайсан чам руу минь халдвал өмнүүр чинь зогсох баатар байя. Эцэст нь бид ялах л болно. Бурхан биднийг шагнана аа. Бүгдийг хамтдаа даван туулцгаая, болох уу?"

Love and Sorrow | Kth ENDWhere stories live. Discover now