Би бол чиний алтан гадас, харин чи миний хойд зүг

1.4K 124 2
                                    

Тэгэхдээ утасныхаа дэлгэцэн дээрх Жонгүгийн багын зургийг харан инээмсэглээд "Миний бяцханаа, үнэхээр л эр хүн болчихжээ..."

***

Жонгүгийг хүлээсээр нар жаргаж харанхуй тэнгэр Сөүл хотыг бүчин авлаа. Тэнгэрт гялалзах одод хичнээн жижигхэн харагдавч ойртоод очвол хэр том бол? гэх бодол толгойд эргэлдэнэ. Хүн гэдэг яг л тийм. Өөрт таалагдсан нэгэн рүүгээ ойртох тусам өнөөх хүн нь өөрчлөгддөг. Дотроо төсөөлж байсан тэр л нэгэн тэс өөр болж таардаг. Энэ л хүн гэдэг амьтан. Чи хэчнээн түүнийг цэвэр ариун гэж бодох ч хэзээ нэгэн цагт жинхэнэ төрхийг нь харах л болно.

Болдыг миньтасалдуулан хаалганы хонх жингэнэлээ. Дүүгээ санасан би ухасхийн босоод хурдан гэгч нь хаалгаа нээвэл хүлээж байсан хүн нь нүүр дүүрэн инээмсэглэн байв. Би бяцхан дүүгээ тэвэрч аваад "Санасан шүү" хэмээв.

Жонгүг ч мөн адилаар намайг тэврээд "Би ч бас зөндөө санасан"

Би гэнэт л үүдэнд байгаагаа санан тэврэлтээ салгаад "Би ч тэнэг хүн юм даа. Дүүгээ оруулахгүй үүдэнд зогсоогоод, алив орооч" гэхэд Жонгүг ч туулайн шүдээ гарган инээмсэглээд чемоданаа чирэн дотогш орлоо.

Эгчийгээ хараад баярласан Жонгүг "Тантай уулзаагүй хэр удчихсан юм бэ? Бараг л нэг жил болох гэж байна шүү дээ. Гэрт намайг өмөөрөх ч хүн байхгүй хэцүү байсан шүү..." хэмээн гомдоллоход би дүүгийнхээ хацраас чимхээд "Энэ хүүхдийг хараад байгаарай! Эрхлээд байгаа юм уу?" гэхэд Жонгүг гэнэт төв царайлан буйдан дээр цэх суугаад хоолойгоо засан "Юуны чинь эрхлэх? Би ямар цэцэрлэгийн хүүхэд байгаа биш... Тэнэг юм" дүүгийнхээ ийм байдлыг харсан би чанга чанга хөхрөөд хөргөгчнөөс сүү аягалж өглөө.

Би "За тэгээд урлагийн сургуульдаа тэнцчихсэн. Сайхан байна уу? Чиний мөрөөдөл шүү дээ" хэмээхэд Жонгүг нүүр дүүрэн инээмсэглэн сүүгээ балгаад "Тиймээ сайхан байна. Би бүр энэ сургуульд орох гэж аавтай мөрийцсөн гээд л бод"

Би "Мөрийцөх өө?"

Жонгүг хурдан толгой дохиод "Тиймээ, энэ сургуульд элсэж чадахгүй бол аавийн хэлснээр инженер болно. Харин тэнцчих юм бол дураараа л бол гэсэн"

Би бага зэрэг гайхан "Хөөх, их том мөрий байжээ. Ямартай ч чи ялсан байна"

Жонгүг бид хоёр ойр зуурын сонин хачин ярилцаж, цаг орой болсныг анзаарсангүй.

Жонгүг "Эгчээ? Тэхён ах та хоёр..."

Би "Тэхёнаас яагаад салсан бэ? гэж үү? Тэхён намайг хуурсан, тэгээд л болоо"

Love and Sorrow | Kth ENDWhere stories live. Discover now