Зурвас

845 90 9
                                    

Хэдэн өдрийн дараа

Өнөөдөр миний утсанд Хансолоос уулзах тухай зурвас ирснээр би энэ хүнгүй кафед түгшүүртэй нь аргагүй түүнийг хүлээж байна. Ахх яагаад айдас төрөөд байна аа? Би буруу зүйл хийгээгүй биз дээ? Өөрийн хайртай нэгэн дээрээ очиж намайг зовоогоод буй хүмүүсийн эсрэг тэмцэх тийм буруу зүйл биш баймаар. Тиймээ айх хэрэггүй! Намайг хамгаалах хүмүүс бий!

Удсан ч үгүй кафен хаалгаар урт хар хүрэм өмсөж хоолойтой цагаан цамцаар хүзүүгээ халхалсан Хансол орж ирэв.

Таван жилийн өмнөх тэр нэгэн дурсамж...
Тэр яг л ингэж хувцаслачхаад гараараа хаалга тулан надтай танилцах талаар асууж билээ. Тэр үед би зүгээр л нүдээ баясгах гэж ширтэж байсан бол одоо ийм байдалд хүрчихнэ даанч санаагүй явж.

Хансол өмнө минь суугаад "Сайн байгаа бололтой?" гэсээр өнөө л хүйтэн өнгөөрөө хэлэв.

Би төв царайлан "Гол яриандаа орцгооё. Яах гэж дуудаав?"

Хансол үл ялиг инээмсэглэл тодруулан "Тэхёнаас болоод Ханна хагас ухаантай байгаа"

Би нүдээ эргэлдүүлэн "өөрийнхөө дүүг ер нь ямар хэрэг хийснийг мэдэж байна уу? Хайртай дуртай гэж гүйсээр нөхрөө болгочихсон тэр галзуу хүүхэн чинь Тэхёныг тагтнаас бүр найман давхрын тагтнаас түлхчихсэн! Хэрэв би байгаагүй бол Тэхён үхэх байлаа, новш гэж! И овогт та нар миний урьд насны лай барцад юм уу?"

Хансол санаа алаад "Бурхан минь Тэхи. Би энэ удаад чамд ер гай болох гэж ирээгүй. Зүгээр л дүүгээс маань боломжил"

Би нэг хөмсгөө өргөн "Юу гэх гээд байгаа юм? Намайг Ханнагаас айна гэж бодоод байгаа юм уу? Эсвэл тэр дүү чинь галзуурчхаа юу? Чи ямар нэг зүйл сэдээд байна, тийм биз?"

Хансол "Тэхи, би ямар ч далд санаа агуулаагүй. Ханна зүгээр л хамаг бурууг чам руу чихээд байгаа. Үнэхээр чамд ямар нэг муу зүйл болох вий гэхээс айж байна" гэсээр гарыг минь барих гэж оролдов.

Би хурдхан гараа татаж аваад "Юу гэх гээд байгаа юм? Чи надаар тоглоод байна уу? Дүүгээс чинь илүү чамайг гайхчихлаа. Аан бас нэг зүйл, би салах өргөдлөө өгмөөр байна. Гарын үсгээ зур."

Би ийнхүү хэлээд цүнхнээсээ бор шаргал өнгийн дугтуй гаргаж ирэн түүний урд тавив.
Хансол хэсэг ширтэж байснаа "Тэхи! Би чамд хайртай болохоор л муу зүйл болох вий гэж айж байна! Энэ зүгээр л сануулга бас...бас энэ салах өргөдөл...би"

Love and Sorrow | Kth ENDOnde histórias criam vida. Descubra agora