Хадам дүү?

1.3K 117 30
                                    

Миний талаас

Дахиад л түүнтэй харц мөргөлдчихөв. Энэ яг хэд дэх нь гэдгийг хэлж мэдэхгүй юм. Гэвч нүд минь өөрийн эрхгүй энэ залуу руу гүйж байна. Тэртээх арван жилийн өмнө анх хараад хэрхэн догдолж, зүрх минь бөмбөр нүдэж байгаа аятай түргэн цохилно, урьдын л хэвээр. Одоо ч гэсэн арван наймтай бяцхан охин хэвээрээ бололтой. Тэхён яг урд талын ширээнд байх ба Ханна нуруугаа харуулан суужээ. Яг одоогийн байдлаар цовдуулсан Есүс Хритээс ч дор байдалтай байна. Тэхён цоолох нь уу гэлтэй л ширтэх агаад урдаа буй эхнэртээ анхаарлаа үл хандуулна. Намайг хараад гайхсан эсвэл итгэж ядсан тийм л төрх. Арга ч үгүй биз. Бүхэл бүтэн таван жилийн өмнө сураггүй мэт алга болсон салсан эхнэр нь өөрийнх хуулбар болох бяцхан хүүтэй яг одоо, өөдөөс нь хараад сууж байна. Хэн гайхахгүй байна гэж? Оюун ухааны хүнд хэлбэрийн гажигтай биш бол шүү дээ. Гэвч би яг одоо, энэ цагт, энэ хүний хажууд зүгээр л мангар амьтан болмоор санагдана. Энэ хараал идсэн сэтгэл өвтгөм, бачимдмаар, догдолмоор, тэвэрмээр, үнсэмээр хачин мэдрэмжинд ороогдож суухаар мэдрэлийн гажиг согогтой юуг ч мэдэрч чадахгүй тийм л нэгэн болмоор.

Тэмин "Ээж ээ, би ариун цэврийн өрөө ормоор байна" хэмээн бодлыг минь тасалдуулахад сая л Тэхёнд бус Тэминд анхаарлаа хандуулав.

Би "Ю-юу гэсэн бэ, миний хүү?"

Одоог хүртэл Тэхёнаас харцаа үл салгана.

Тэмин хошуугаа унжуулан "Та намайг анхаарахгүй байна! Түрүүнээс хойш надтай адалхан тэр ахыг л ширтээд байна шүү дээ!"

Би "Алив, угаалгын өрөө орцгооё" ийн хэлээд Тэминийг хөтлөн ариун цэврийн өрөөг зүглэлээ.

Тэмин "Ээж ээ, ойрхон байж байгаарай би айгаад байна"

Би "Ээж нь байна аа"

Тэмин болсон бололтой гарж ирээд гараа угаан толины тусгал дахь миний дүрс рүү үе үе ширэв татна.

Тэмин "Ээж?"

Би "Яасан бэ? Уурлачихсан юм уу? Миний Тэмин уурласан юм уу?" хэмээн эрхлүүлэхэд тэрээр харин ч нэг төв царайлан "Хнн, тэр ах хэн болчихоод тийм удаан ширтэлцээд байсан юм?"

Чиний аав шүү дээ, Тэминаа!

Би худал инээн "Юу, хэн ч бишээ хэн л байв гэж дээ"

Тэмин муу золгийг дээ! Дөнгөж тавхан настай юм байж ээжийгээ загнаад л, томрох тусам аавтайгаа адилхан болоод байх юмаа, Ким Тэмин!

Love and Sorrow | Kth ENDOnde histórias criam vida. Descubra agora