Жинхэнэ аав

882 89 10
                                    

Тэхён "Худлаа ярьж байна уу? Үнэн ярьж байна уу? гэдгийг чинь мэдэхгүй ч гэсэн Тэхи сэрээд чамайг харвал таатай байхгүй л болов уу? Тэгэхээр явж бай даа. Асуудал намжсаны дараа ярилцъя"

Хансол "Ойлголоо. Намайг ойлгосонд баярлалаа, Ким Тэхён" гэсээр цааш эргэн хаалгаар гарахаар зангатал Тэхён "Ямартай ч дүүгээ дахиж муу зүйл хийлгээд үзээрэй! Шаардлагатай бол өөртэйгөө хамт хөнөөчхөж чадна шүү!"

Хансол "Мэдэж байгаа. У Хёнүг давхар ажиглаж байх болохоор Тэхи Тэмин хоёрыг сайн харж хандаарай. Бас энд ирж намайг чамаас болон Тэхигээс уучлал гуйсныг хэлэхгүй байвал сэтгэлд нь амар байх. Ядаж л ийм ээдрээтэй үе дээр илүү зүйлд санаа зовохгүй. Сэргэхээр нь харин дуулгаарай" хэмээн гарав.

Тэхён гүнзгий амьсгаа аван доош сууна. Тэр түүнд итгэх үгүйгээ одоо ч мэдэхгүй байлаа. Нэг талаараа итгэсэн нь зөв юм шиг санагдах ч нөгөө талаар түүнийг хуурч байгаа бол яах вэ гэх бодолд дарагдана.

Тэхён халааснаасаа гар утсаа гарган "Жон Аймар" хэмээн тэмдэглэсэн дугаар луу залгавал Хусогын хоолой дуулдлаа.

Хусог "Яасан? Тэхи, Тэмин хоёр зүгээр үү?" гэсээр түүний санаа зовнил дуулдахад Тэхён "Зүгээр дээ, санаа зовох хэрэггүй. Намайг гэр бүлээ асарч байх хойгуур компаний ажлыг л сайн хийж бай. Дараа нь захирлын хувиар шагнана аа"

Хусог "Бүх зүйл цэгцэрсний дараа л наад шагналаа ярьж үз"

Тэхён "Хён, гуйх зүйл байна"

Хусог "За?"

Тэхён "И Хансол, И Ханна, У Хёнү нарыг ажиглаж байгаа биз дээ?"

Хусог уулга алдаад "Ойрд ажил ихтэй болохоор тэдэнд анхаарлаа хандуулахаа таг мартчихаж! Бурхан минь гэж!"

Тэхён санаа алдан "Тэгвэл та Жимин рүү залгаад хэлчхэж болох уу? Жиминий гислэг нөгөөдөр Солонгост газардана биз дээ?"

Хусог "Ойлголоо, би хэлчихье"

Тэхён "Үргэлж хажууд байдагт баярлалаа, ахаа" ийн хэлээд утсаа таслав.

Тэхи одоог хүртэл сэргээгүй харин Тэмин энгийн тасагт шилжин бяцхан биендээ томдсон эмнэлгийн хувцас өмсөж амьсгалыг аппаратаар амьсгалж зүрхний бичлэгийн дуу л өрөөнд хадна.

Тэхён хүүдээ санаа зовж алхам ч холдохгүй гэж бодсон ч эхнэртээ санаа зовж байлаа. Эцэг эхийг нь дуудсан ч хөдөө газар байдаг тул нэлээд оройтож ирнэ. Тэгээд ч болоогүй саяхан хүүгээ алдсан хүмүүс охиноо ийм байдалтай байгааг харвал яах бол хэмээн зүрхшээнэ.

Love and Sorrow | Kth ENDDonde viven las historias. Descúbrelo ahora