[𝔼ℕ𝔻]

1.3K 97 9
                                    

Би одоо ч бодлогоширсон хэвээр халуун кофе шимэн сууна. Юунаас болоод энэ хүртэл явснаа, юуны төлөө энэ хүртэл тарчилснаа бодно. Эцэст нь юунд хүрэхийн тулд? Өөрийнхөө аз жаргалын төлөө бас гэр бүлийнхээ.

Мэдэхгүй юм даа. Бүгдийн учир зангилаа тайлагдах бүрийд тэсэж дааж давж чадахааргүй мэт санагдах юм. Энэ хугацаанд олж авсан бас алдсан юмс хэтэрхий үнэтэй байсан. Хэзээ ч юугаар ч нөхөгдөж үл болох бодгалийг алдсан ч эргээгээд олж л байсан.

Яг одоо толгой дотор минь юу болоод байгааг мэдэх юм алга. Элдвийн юм сийрүүлж суух би цааш яах вэ? Юу хийвэл, өөрийгөө ч өрөөлийг ч хохироохгүй байх вэ? Амьдрах уу? Эсвэл зүгээр л орших уу?

Бодлыг минь тасалдуулан Тэхён инээмсэглэл тодруулан өрөөнд орж ирэх агаад саяхан л утгагүй байсан зүйлс тэр дороо ямар нэг өнгө аяс, үг өгүүлбэр агуулах шиг болно.

Нурсныг босгож, балгасыг сэрээдэг нь жинхэнэ хайр уу? Яг л газар тэнгэр хоёр шиг. Тэнгэр газрыг хатаахгүй тулд бороог хайрладаг шиг, газар тэр бороогоор ундаалан өөрийгөө чимж үзэсгэлэн гоогийн дагина болдог шиг.

Тэхён нөмөрсөн нэхмэл бүтээлгийн минь гаднаас өөрийн дулаан цээжээрээ тэврэн "Бяцхан охин минь, даарч байна уу?"

Би инээмсэглэн "Манай том ах байгаа болохоор бүр халууцчихлаа"

Тэхён эрхлэнгүй хоолойгоор "Мм, том ах нь бүр ядарчихсан. Бяцхан охин ахыгаа амраагаад өгөөч?"

Би юу хэлэх гээд байгааг нь ойлгох тул нүдээ эргэлдүүлэн "Бидэнд үүнээс чухал хэрэг бий шүү дээ, том ах аа?"

Намайг хэлсэн даруйд Тэхён тэврэлтээ салган орон дээр унаад "Тэр чинь л хэцүү байна даа. . ." гэсээр санаа алдана.

Би ч хойш хэвтэн түүний гарыг дэрлээд "Олоогүй л байна уу?"

Тэхён хоёр гараараа нүүрээ шувтран "Тиймээ, тэр хүүхэн газрын гаваар орчихсон аятай л алга болчихлоо. Тэгж их гэм үйлдчихээд зүгээр салчихна гэж бодсон юм байхдаа?" гэснээ над руу нэг л зовнингуй хараад "Чи минь битгий санаа зов. Би олох болно оо, амлъя" хэмээн хэлээд духан дээр үнсэв.

Би санаа алдан "Зүгээр дээ, хонгор минь. Чи олно оо, тэгээд бүгд жаргалтай амьдрах болно, ойлгосон уу?"

Саяхан л гүн бодолд автан, цаашдынхаа ирээдүйн төлөө бүгдийг чадах болов уу хэмээн өөрөөсөө асууж байсан би түүндээ дэм өгөхийн тулд зориглон амнаасаа урсгасан минь энэ.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Oct 03, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Love and Sorrow | Kth ENDWhere stories live. Discover now