Олсон

758 86 33
                                    

Тэхён "Хэн юм?"

Хусог "У Хёнү"

Тэхёны харц улам ширүүсэн "У ХЁНҮ? НОВШ ГЭЖ ЮУ НАДАД ЗУРГИЙГ НЬ ӨГЧИХӨЖ БОЛОХ УУ?"

Хусог түүнд Хёнү гэх хүний зургийг сарвайвал Тэхён харсан даруйдаа хөшиж орхилоо.

Хусог "Тэрнээс гадна Ханнад нууцалсан дугаараас ч дуудлагууд тасралтгүй ирдэг байсан байна. Энэ үнэхээр сонин юм"

Тэхён "Хараал ид гэж! Хамгийн түрүүнд тэр Мин Юнги! Мин Юнгиг ол!"

Хусог "Цагдаа нартай  хамтран хайж байгаа ч гэлээ байршлыг нь тогтооход үнэхээр хэцүү юм. Тэр хүн магадгүй ийм зүйл болно гэж мэдэж байсан болоод ийм гүнд нуугдаж байгаа бүр бэлтгэлтэй ч байсан байх"

Тэхён хөмсгөө зангидан "Ямар санаатай. . . Яагаад. . . Новш гэж! Энгийн аз жаргалтай гэр бүл шиг яагаад байж болохгүй юм бэ?"

Хусог санаа алдан "Энэ удаад чиний найзын хувьд хэлэхэд ийм ноцтой үе дээр шантарч болохгүй шүү! Хэрэв тэгвэл Ким Тэхён биш болог, арчаагүй амьтан минь"

Тэхён үл ялиг инээмсэглэл тодруулан "Хён. . . Жимин та хоёр л миний хажууд байх юмаа"

Хусог "Тэнэг чинь. . . За гарлаа. Ажил их байна" гэсээр Тэхёны өрөөнөөс гарлаа.

Тэхён хэсэг бодолхийлж суугаад Тэхид байдлыг мэдэгдэхээр шийдэн хайрт руугаа утас цохив. Нэлээн удаан дуудуулсан ч тэр авсангүй.

Тэхён утас руугаа ширтэн "завгүй байгаа юм байхдаа?" гэсээр цаг руу харан "Тэминий тарах цаг болчхож. Цэцэрлэг рүү нь явсан юм болов уу?" хэмээн ажлаа үргэлжлүүлэв.

Миний талаас

Үд дунд танихгүй дугаараас дуудлага ирэхэд эргэлзэж байсан ч авсан юм.

Би "Байна уу?"

"Сайн уу? Намайг таньж байна уу? Би Хёнү байна."

Би "Хёнү сонбэ? Бурхан минь гэж. . . Та яаж миний дугаарыг олсон юм?"

Хёнү инээд алдан "Энэ миний нууц авьяас гэх үү дээ. Ингэж асууж болох эсэхээ мэдэхгүй байгаа ч завтай байна уу?"

Би урдаа буй бүтэлгүйтсэн зургаа харан санаа алдаад "Тиймээ, ямар нэг хэрэг гараа юу?"

Хёнү "Ашгүй дээ, тэгвэл түр уулзаж болох уу? Би яг одоо чамтай таарсан тоглоомын талбай дээр чамайг хүлээж байна"

Мэдээж би гайхсан. Нэг сургуулийн хүндэлдэг ах маань өчигдөрхөн таарчхаад уулзъя гэхэд нь шууд зөвшөөрчхөж ч болохгшй татгалзаж ч болохгүй нэг тийм хачин байдал.

Love and Sorrow | Kth ENDWo Geschichten leben. Entdecke jetzt