Тоглоомоор

888 112 10
                                    

Өнөөдөр дахиад л дуусашгүй их ажилтайгаар өнөөдрийг үдэв. Үнэхээр би энэ албан тушаалд нэн тохирохгүй нэгэн бололтой. Зүгээр л хайртай бүхэнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлж, жаргалтай амьдармаар байна. Яадаж байхад ойрын хэдэн өдөр амь амьдралуудтайгаа уулзсангүй. Миний завгүй ажлаас болон Ханнагаас болоод тэр л дээ. Өмнө нь зүгээр л ганцхан удаа харахыг хүсдэг байсан хүнээ эргээд өөрийн болгочихсон чинь улам илүү шунаад байх юм. Аргагүй л хүн төрөлхтөн ханаж цаддаггүй гэдэг нь баталгаатай үнэн аж.

Дуудлагын дохио хангинахад бодлоосоо салан ажлын ширээн дээрээ доош харуулж тавьсан утсаа харвал Ханна залгаж байх нь тэр.

Аххх... Авмааргүй байна. Үнэхээр түүнтэй ярих хүсэл ч алга. Хэд хоногийн өмнө Ханнатай ам мурийчихсан. Намайг гадуур хоносон гээд дэлбэртлээ уурлаж байгаа. Одоо ч мөн адил. Гэхдээ л авахгүй бол болохгүй юм шиг. Дахиж хэрүүл хийж өөрийгөө стрессдүүлэх тэнхэл алга.

Би ийн бодоод дургүй байсан ч утсаа авлаа.

Ханна "Байна уу?"

Би "Ямар хэрэг гараав?"

Ханна "Хаана байгаа юм? Гэртээ ирэхгүй юм уу? Эмээ уурлаад байна"

Надтай хэрэлдэх гэж залгаагүй юм байхдаа? Ашгүй дээ.

Би аль болох эелдгээр "Өнөөдөр очиж чадахгүй ээ. Эмээг аргалчихаж дөнгөнө биз дээ? Ажил ихтэй байгаа болохоор-"

Ханнаг яриаг минь таслан өндөр дуугаар "Ойрд яагаад ирэхгүй байгаа юм? Ким Тэхён! Ямар новш нь болоод байгаа юм бэ? Өөр хүүхэнтэй болчхоо юу? Тэгсэн байна тийм үү? Тэр хүүхэнтэйгээ хонохоор явах нь уу? Чи эхнэртэй хүн шүү!"

Би илүү тайвнаар "Ханна, больж үзээч дээ! Үнэхээр надад чамтай хэрэлдээд зогсож байх зав алга, бурхан минь гэж. Болъё тэгэх үү? Надад хэцүү байна"

Ханна "НАДАД Ч ГЭСЭН ХЭЦҮҮ БАЙНА! ЧИ ГЭРТЭЭ ИРЖ ХОНОХГҮЙ, СҮҮЛД ХЭЗЭЭ НЭГ ОРОНД УНТСАНАА МАРТАХ НЬ БАЙНА ТЭХЁН! ИЙМ БОЛОХООР Л ЭМЭЭ БИДНИЙГ ЗЭМЛЭДЭГ ЮМ! ХҮҮХЭДТЭЙ БОЛЦГООЁ ТЭГВЭЛ Л БОЛЧИХНО ГЭЖ БИ ЧАМД ХЭД ХЭЛЭХ ГЭСЭН ЮМ"

Би "Ханна боль. Одоо болохгүй ойлгож байна уу? Болохгүй. Тэгээд ч бид танай ахаас болж гэрлэснийг чи ч би ч мэдэж байгаа. Миний сэтгэл аль хэдийнэ хөрчихсөнг чи ойлгосон л биз дээ?"

Ханна "Гэхдээ би чамд хайртай! Би чамд хайртай байхад бусад нь хамаагүй!"

Би "Хайр гэдэг чинь зөвхөн нэг нь л хайрлаад байвал ямар ч утга учиргүй! Зүгээр л намайг тайван орхи!"

Love and Sorrow | Kth ENDWhere stories live. Discover now