Жинхэнэ гэр бүл

1K 104 18
                                    

Тэхён "Ойлголоо! Хайртай шүү" хэмээн утсан дээрээ үнсэж байгаа бололтой үнсэлтийн чимээ гаран тасрав.

Бурхан минь гэж! Би хэтэрхий жаргалтай байгаа болохоор хэлэх ч үг олдохгүй нь! Болдог бол яг энэ жаргал дундаа төөрчихөөсэй билээ.

Тэмин "Ээж ээ? Та хэнтэй яриад байгаа юм бэ? Бас ээж ээ, би өлсөөд байна" гэсээр хуруугаараа гэдсээ заана.

Би инээмсэглэн хүүгийнхээ толгойг илээд "Удахгүй манайд зочин ирнэ, хүнс ч ирэх учраас түр тэсээрэй"

Тэмин гайхан "Хэн ирэх юм бэ? Аав уу?"

Би "Аав нь ирэхгүй ээ, арай өөр хүн ирнэ. Тэр хүн чиний...." цааш хэлэх гэсэн ч зориг байгаагүйн дээр Тэминд ямар хүндээр тусах бол гэхээс жийрхэн өнөөх үгээ залгиж орхив.

***

Байн байн цаг руу харан Тэхёныг хүлээж байхад хаалганы хонх цохин түүнийг минь ирснийг илтгэнэ.

Хурдхан хаалга руу гүйн онгойлгоход тэр минь нүүр дүүрэн инээмсэглэлтэй, хоёр гартаа дааж ядмаар их тортой зүйлс барьчихсан уртав.

Би "Тэхёнаа... Ямар их авчихсан юм бэ? Хүнд байна уу? Би өргөе" хэмээн нэг тортой зүйлийг нь авах гэж зангатал Тэхён "Үгүй ээ, би чинь Ким Тэхён, иймхэн юмыг дийлэхтэйгээ шүү" гэсээр амьсгаадан арайхийн гал тогоонд оруулан тавив.

Би ч түүний араас инээмсэглэн харж зогсоход Тэмин ханцуйнаас татаад "Ээж ээ? Энэ авга ах биш үү? Манайд ирсэн хүн мөн биз дээ? Бас нагац ахтай уулзах гээд явж байхад таардаг сонин ах мөн тийм ээ?"

Би инээмсэглэн "Сонин ах гэнэ ээ? Яахав тэгж хэлж болох л юм. Ахтайгаа мэндлээрэй!"

Тэхён гадуурх хүрмээ тайлангаа "Тэмин аа, сайн уу?"

Тэмин бөхийн "Сайн байна уу? Би Тэмин байна. Хэрвээ би зөв санаж байгаа бол та авга ах мөн үү?"

Тэхён Тэминий өндөрт тааруулан суугаад "Тиймээ, би ч азтай юмаа. Ийм хөөрхөн хүүгийн авга ах нь болчихдог"

Тэхён инээмсэглэж байсан ч би харцнаас нь гуниг гээч зүйлийг олж харсан юм. Аргагүй дээ, өөрийнх нь төрсөн хүү байхад авга ах нь хэмээн танилцаад л. Хэцүү санагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Тэмин "Ах аа? Надтай хамт тоглох уу? Манай аав надтай тийм ч их тоглодоггүй юмаа... Ээж л надтай хамт тоглодог"

Тэхён "Юу вэ? Аав чинь тоглодоггүй юм уу? Харамсалтай байна. Тэгэхээр өнөөдөр би аавыг чинь орлоод чамтай хамт тоглоё, болох уу?" гэхэд Тэмин баярлан "Тэгье! Ханатлаа тоглоно шүү! Ядарч байна гэж гоншгонохгүй шүү! За юу? Нээрээ тоглоно биз? Үнэн биз? Хуураагүй биз?!"

Love and Sorrow | Kth ENDOpowieści tętniące życiem. Odkryj je teraz