Эргээд ирлээ

1.3K 115 14
                                    


Таван жилийн дараа

Хансол "Ирчихлээ хонгор минь. Хүүгээ аваад буугаарай" гэсээр нарны шилээ зүүн дээгүүр харан буулаа. Би ч мөн адилаар хажууд зүүрмэглэх бяцхан үрээ хөнгөн сэгсчин машинаас гарав.

Тэмин "Ээжээ? Бид Сөүлд ирчихсэн үү?" хэмээн жижигхэн булбарай гараараа хүрэмнээс минь татах бол би инээмсэглэн гараас нь хөтлөөд "Тиймээ, одоо энд амьдрах болно оо"

Хансол "Гэртээ ирлээ, хонгоруудаа"

Үнэндээ энд ирэх бодол огтоос байгаагүй. Хансолын шаардлагаар л энд амьдрах болсон. Болдогсон бол хүүгээ аваад нөхөр гэж нэрлэгдэх араатнаас арилаад өгмөөр байвч өөрийн хайртай дүүгээ шоронд хатаахгүйн тулд тэвчихээс өөр сонголт алга. Ядаж л Хансол хүүд маань төрсөн үр шигээ ханддаг нь юутай авууштай.

Үйлчлэгч нарт ачаагаа өгчихөөд том эдлэн газрын хаалгаар ороход цаанаа л нэг хөндий байх ч энэ нь надад хамаа байсангүй. Хурдхан хүүгээ аван Хансолын хараанаас холдохыг л илүү ихээр хүсэж байлаа. Тэр байнга хүү бид хоёрыг өөрийн хараанд байлгаж цагддаг. Намайг эр хүйстэнтэй харц мөргөлдөх л юм бол уур нь савсаж юу ч хийхээс буцдаггүй. Хараал идсэн хартай амьтан. Би ер нь ямар новшоо хийж өөр залуутай байх юм? Надад хүү минь л байхад хангалттай. Бяцхан Тэхён. Тэмин Тэхёныг хуулчихсан юм шиг л дуурайсан нь үнэхээр гайхмаар. Хааяа Тэхён жижгэрээд миний хажуугаар эргэлдээд байна уу? гэж хүртэл бодогддог. Нүд хамар уруулан дээр нь байрлах дараалласан гурван мэнгийг нь хүртэл яг таг дуурайсан. Орчлон хорвоо ч гайхмаар юмаа.

Тэминийг хөтлөн өрөөнд аваачин гадуур хувцсыг нь тайлаад саяхан сэргэсэн нойрыг нь буцаан авч ирхээр түүнийгээ бүүвэйлэн дуулна.

Тэмин хацрыг минь илээд "Ээж ээ, та яагаад ийм гунигтай байгаа юм бэ? Ямар нэг зүйл болоо юу?" гэсээр хоёр нүдээ бүлтгэнүүлэхэд "Ээж нь зүгээрээ. Тэминд тийм гунигтай харагдсан юм уу?" хэмээн толгойг нь илэхэд "Аав та хоёр муудалцчихсан юм уу?"

Хөөрхий миний үр. Төрсөн аавыгаа ч мэдэхгүй тэр аймшигтай араатныг аавыгаа гэж бодоод л...

Би "Зүгээр дээ, аав бид хоёр нь яагаачгүй болохоор миний ухаантай хүү сайхан амраарай"

Тэмин "За ээжээ, өнөөдөр хамт унтаж болох уу? Энд нэг л аймаар байна"

Би "Тэгэлгүй яахав хонгор минь" ийн хэлээд хүүгээ тэврэн нүдээ анив.

Хэн нэгний хаалга тогших чимээнээр нойрноосоо сэрвэл Хансол дээгүүр харсан чигээр "Ярилцах хэрэг байна, эхнэр минь"

Love and Sorrow | Kth ENDTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon