Цочрол

760 85 6
                                    

Урьдынхаасаа арай илүү өнгө зүс орж хоол идэхтэйгээ болсон тул Тэминд өглөөний хоолыг нь бэлдэж өгөхийн тулд эртлэн босов.

Ханнагийн Тэхёнд халдах гэсэн хэргээс хойш Тэхён манайд байж Ханнад ойртохгүй, бүр мөсөн дуусахаар болсон. Энэ бүхэн намайг баярлуулж байсан ч эцэст нь би гэдэг хүн амьдралынхаа хамгийн чухал хүнээ өөрөөсөө болж алдчихсан. Өөрийгөө үзэн ядаж үхмээр санагдаж байгаа ч миний ард үлдээд над шиг л шаналал тээж амьдрах гэр бүлээ бодохоор яаж ч чадахгүй юм.

Би хөнгөн өглөөний цай бэлдээд аав хүү хоёрыг сэрээхээр унтлагын өрөө рүү ортол Тэмин шомбойгоод суучихсан нэг л юм үзэж байгаа бололтой намайг ч анзаарсангүй.

Би "Тэмин аа, юу хийгээд байгаа юм? Цайгаа уухгүй юм уу?" гэсээр түүний ард очиход

Тэмин үзэж байсан зүйлээ түр орхиод "Аан за, ээж ээ! Гэхдээ ээж ээ? Би энийг аавын дэрэн доороос олсон" гэсээр сэтгүүл шиг зүйл гарган надад харуулав.

Би өнөө зүйлийг нь нэг хараад л юу болохыг мэдлээ. Ким Тэхён, чамайг дээ!!!

Тэмин "Ээж ээ, энэн дээр байгаа хүмүүс яагаад хувцасгүй байгаа юм? Би байсан бол ичээд зургаа даруулахгүй ээ! Бас энэ эгч тантай адилхан мөөмөөтэй юм байна! Бас энэ хажууд нь байгаа ах аавтай адилхан мөөмөөгүй" гэсээр нэг бүрчлэн заан хэлнэ.

Би хүүгийнхээ гараас өнөө сэтгүүлийг аваад "Миний хүү болдоггүй юмаа. Энэ том хүний баба юм болохоор миний үр дахиж битгий хараарай. Харсан бүгдээ мартаад ээжтэйгээ явж тоглоцгооё!"

Тэмин ч дуртай зөвшөөрч орноосоо год үсрэн босоод угаалгын өрөө рүү гүйв.

Би нэг санаа алдаад Тэхён руу хяламхийвэл тэрээр байдаг шигээ хурхиран унтаж байна. Аргагүй дээ надаас болж бүтэн нойртой хоноогүй болохоор ядарч байгаа байх. Тэгээд саяхан загнах гэж байсан атал өрөвдөөд эхлэх нь тэр! Ашш. . .

Тэминий араас орж шүдийг нь угаалгаж усанд оруулчхаад хамтдаа ширээний ард сууна. Тэхёныг сэрээх гэж байсан ч тайван унтаж байхыг нь хараад яаж ч чадаагүй юм.

Тэмин "Ээж ээ, Жонгүг ах яагаад ирэхгүй байгаа юм бэ? Би аль хэдийнэ арав унтчихсан"

Хүүгийн минь үг намайг толгой дундуур балбаад авах нь тэр! Жонгүг. . . Жонгүг аа.

Би хэлэх үгээ олж ядан суухад ардхан талд Тэхёны гүн хоолой цуурайтав.

Тэхён "Жонгүг ах нь аймаар их ажилтай байгаа болохоор одоогоор ирж амжихгүй байгаа юмаа. Миний хү- аан. . . Миний дүү хүлээнэ биз дээ?"

Love and Sorrow | Kth ENDWo Geschichten leben. Entdecke jetzt