Зүрхэнд оршино

784 97 9
                                    

Би уйлж байлаа. Түүнийг алдсандаа, өөрийнхөө амийг дүүгийнхээ амиар сольсондоо багтарч байлаа.

Түүнийг санаж дахин амьдруулахын тулд юу ч хийхэд бэлэн байгаагаа мэдэж байна.

Гэтэл өөдөөс нүүр дүүрэн инээмсэглэсэн Жонгүг алхаж явна. Тэр жаргалтай харагдаж байна. Урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээрээ.

Жонгүг хажууд минь ирэн "Эгчээ, намайг санасан уу?"

Би нулимстай нүдээ нэг шудраад "Ж-Жонгүг? Чи амьд байна! Жонгүг аа"

Жонгүг дахиад л инээмсэглэн "Эгчээ, та битгий уйл. Би таныг уйлахад дургүй. Би энд байна шүү дээ. Таны хажууд байхад яагаад уйлаад байгаа юм?"

Нүднээс нулимс урссан ч инээмсэглэн  "Чи амьд байна. . . Тэгэхээр эмгэнэлт болсон бүх зүйл худлаа байжээ? Чи амьд байна!"

Жонгүг "Эгчээ, надад хугацаа бага байна. Би удахгүй явна. Намайг байхгүйд битгий уйлаарай. Би үхсэн ч таны дотор амьдарсаар л байх болно. Та битгий уйл. Би ирж байх болно оо"

Би "Жонгүг? Би чамайг явуулахгүй! Яасан ч дахиж явуулахгүй! Гуйж байна. Үлд л дээ"

Би урагш нэг алхан бяцхан дүүгээ тэврэх гэж оролдлоо. Гэвч болохгүй нь. Би эсвэл тэр зүгээр л хий зүйл болчихсон мэт.

Жонгүг "Харж байна уу? Ийм болохоор би тантай хамт байнга байхгүй. Би ирж байх хэдий ч хэзээ гэдэг нь мэдэгдэхгүй. Эгчээ, би энэ ертөнцөөс явсан ч таны дотор амьдарсаар л байгаа юм шүү. Хайртай шүү эгчээ"

Би "Жонгүг? Үгүй ээ! Битгий яв! Би чамгүй байж чадахгүй! Би чамгүй бол хэн ч биш! Би чадахгүй шүү дээ"

Жонгүг "Эгчээ, та ганцаараа биш шүү"

Тэрээр ийн хэлээд надаас холдон бага багаар замхрав. Хэчнээн гүйсэн ер ойртож чадахгүй тийм л хол. Яг л хэзээ ч хүрч чадахгүй оргил шиг. Тэр минь ч миний хүрч үл болох ноён оргил болж.

Би "ЖОНГҮГ!"

Давхийтэл цочин сэрэхэд энэ зүүд гэдгийг мэдлээ. Зүгээр л зүүд байж. Зүгээр л зүүд.

Түүнийгээ тэнгэрийн орон руу явуулаад яг нэг сар болчихож. Ийм эрт хагацана гэж санаагүй байсан болохоор. . .бяцхан дүүгээ хангалттай хайрлаж халамжилж чадаагүй болохоор өөртөө дургүй хүрч байна. Эцсийн эцэст би л байгаагүй бол тэр минь хөгжмийн нэвтрүүлэгтээ ороод юу ч бодолгүй инээж байх байсан шүү дээ. . . Би л оронд нь явчихсан бол би шаналахгүй, харин ч баярлах байсан. Эцсийн мөч хүртлээ намайг хамгаалсан дүүгээ санаж байна.

Love and Sorrow | Kth ENDWhere stories live. Discover now