k

1K 110 5
                                    

Өчигдөр оройн явдлаас болж нүүр улайн орноосоо ч босох арга алга. Урьд нь ингэдэггүй л байсан юм. Гэхдээ энэ чинь бүхэл бүтэн таван жилийн дараа болж байгаа зүйл шүү дээ! Үнэхээр хаашаа харж үхэхээ мэдэхгүй нь. Харин Ким Тэхён гээч хэргийн эзэн хэнгэргийн дохиур юу ч болоогүй мэт гал тогооны өрөө орчихсон. Тэнэг амьтан! Ичих булчирхайгүй!

Толгой дээрээ хөнжлөө нөмрөн болох болохгүй зүйлс бодон тэр тэнэг бодолдоо ичин толгойгоо сэгсэрч байхад гэнэт л дээрээс минь жинтэй юм нураад ирэх нь тэр!

Тэхён "Босоорой! Бос, бос!"

Би "Юу вэ?! Ким Тэхён!"

Тэхён "ЯА! Ким Тэхён гэнэ шүү. Хоёулхнаа байхдаа Нэрээр минь битгий дууд шэж хэлсэн биз дээ? Урьдынх шигээ л байя мм?"

Би "Тэнэг минь, би ядраад байгаа болохоор унтлаа!"

Тэхён "Чамайгаа амраамаар байгаа ч гэсэн Тэминийг сэрэхээс өмнө боссон дээр байх шүү! Одоохондоо намайг хэн гэдгийг мэдээгүй шүү дээ.." хэмээн дээрээс босчхов.

Би хөнжлөө хуу татан түүний хоёр хацраас шахаад "Тэтэ? Удахгүй хүү чинь чамайг аавыгаа гэж хүлээн зөвшөөрөх болохоор битгий гуниглаарай мм? Удахгүй шүү, удахгүй бид сайхан гэр бүл болно оо! Тэр хүртэл жаахан л тэсчих. Чи хэлдэг биз дээ? Хүүдээ сайхан ирээдүй бэлэглэхийн төлөө хамтдаа энэ бүхнийг даван туулцгаая гэж?"

Тэхён инээмсэглэн "Тиймээ, хүүдээ л сайхан ирээдүй бэлэглэхийн төлөө!" гэчхээд бэлхүүсээр минь гараа оруулан тэврэв.

Тэхён "Бүх зүйл дууссаны дараа би Тэмин та хоёрыг хэнээс ч илүү жаргалтайгаар амьдруулах болно. Бас....хүүгээ охин дүүтэй болгоно оо"

Би түүний сүүлийн үгсийг сонссон даруйдаа ар нуруу луу нь тасхийтэл цохин "Битгий хачин юм яриад бай! Эхлээд урдах асуудлаа л шийдье"

Би ийн хэлчхээд тэврэлтээ салган өглөөний цай бэлдэхээр явлаа. Харин Тэхён ард минь гоншгонон үлдэх аж. Энэ хүнийг миний хүүхдийн аав гэдгийг хэн нэгэн хэлээд өгөхгүй биз??

Хөргөгчөө ухан өндөг болон зайдас гарган хөнгөхөн хооллохоор шийдлээ.

Тэхён хацар дээр үнсэн "Би хийх үү?"

Би нүдээ эргэлдүүлээд "Би лав түүхий өндөг, түлэгдсэн зайдас идмээргүй л байна шүү, Тэхён!"

Тэхён инээд алдан "Тийм ч гэсэн, би хийж чадна аа! Бараг л сурчихсан за юу?"

Би "Бараг л сурчихсан гэнэ шүү. Битгий худлаа яриад бай. Чиний үнэн ярьж байна уу, худлаа ярьж байна уу гэдгийг би хараад л мэднэ"

Love and Sorrow | Kth ENDWhere stories live. Discover now