Гал

753 95 2
                                    

Ингэж шийдээд гадуур хувцас болон машины түлхүүрээ аван Жонгүгт мэдэгдэхгүй гэсэн дээ өлмий дээрээ алхан гарлаа.

Гадаа гэрэлтсэн сарыг хар үүлс хааж энэ хавийн замын гэрэл л гэгээтэй болж байв. Айдас төрөм юм...

Мэдээж шөнө дунд болсон тул хөл хөдөлгөөн бага хааяа л нэг машин явах нь үзэгдэнэ. Яг л эзэнгүй хот шиг.

Би явсаар нууцлаг нэгний хаягаар ирвэл...гайхалтай энэ хотын захад жижигхэн модон байшинд юм байна. Юу гээч? Хуучны дурсамж санаанд буучихлаа.

Бага байхдаа манайх ихээхэн ядуу тарчиг амьдарч байсан. Аавын минь бизнес сүйрч бид орох оронгүй өлсөж суухад яг л үүн шиг жижигхэн модон байшин олдсоноор бид амьдарч эхэлсэн. Жижигхэн ч чадлаараа тохичуулж, дулаалсан. Өвөл хүйтэн салхи нэвт үлээх ч би лав даардаггүй байлаа. Учир нь гэр бүлийн хайранд дулаацаж байсан юмдаг. Харин одоо? Одоо бүх зүйл цэгцэрч байгаа ч зэврүүн мэдрэгдэж байна. Хангалттай дулаацаж чадахгүй нь.

Толгойгоо үл ялиг сэгсрэн бодлоосоо салаад өнөө байшин руу дөхлөө. Хачин зүйл үнэртээд байна. Магадгүй муудсан хоол? Үгүй ээ арай өөр. Хэлж мэдэхгүй юм.

Ингэж явсаар удалгүй хаалганд нь тулж ирлээ. Байгалийн зөн совин минь намайг яв хэмээн шаардсан ч би хэтэрхий сониуч. Тиймдээ ч сонирхолдоо хөтлөгдөн хаалгыг аажуу нээв.

Гэтэл дотор нь хүн байгаа шинж ер алга. Харанхуй, хүйт даасан бас жихүүцэм.

Зүрх хурдан цохилж, гарын хөлс гараад энэ үнэхээр хачин мэдрэгдэж байна. Айдас?

Би хаяг андуураад ирчихсэн юм болов уу? Эсвэл...тэр хүн хаягаа буруу явуулсан уу? Ер нь намайг яах гэж дуудаа юм бол?

Би тийм ч удаан хүлээж зогссонгүй буцан эргэж машин руугаа хэд алхвал танил баргил хоолой дуулдав. Энэ чинь?

Залуу "Наанаа зогс"

Түүний дуугаар эргэж харвал энэ...энэ үнэхээр Мин туслах уу?

Тэрээр бүхэлдээ хар өнгийн хувцас өмссөн байх ба байнга зүүдэг хар шилээ ч мартаагүй байлаа.

Би гайхан "Мин туслах? Энд юу хийж явдаг билээ?" гэхэд тэр юм хэлсэнгүй.

Би өндөр дуугаар "Мин Юнги! Чи энд ямар новшоо хийж яваа юм? Өдийд гэртээ эсвэл И Хансолын харшид байх ёстой бус уу?"

Тэр дахиад л хариулсангүй.

Би түүн рүү дөхөн илүү зөөлнөөр "Мин туслахаа, юу болсон юм? Чи таван жил миний туслах хийсэн хүн. Би чамайг хаанаас ч харсан танина. За тэгээд?"

Love and Sorrow | Kth ENDWhere stories live. Discover now