Үнэн

1.2K 112 4
                                    

Тэхёны талаас

Тэхи над руу залган учир нь ойлгогдохгүй сонин ч гэмээр зүйл ярьсан нь намайг хангалттай айлгаж байлаа. Зүрх хэмнэлээ алдан, алганы хөлс цувраад дотор минь айдсаар дүүрэв. Түүнд ямар нэг муу зүйл болоогүй байгаа?

Чимээгүй өрөөг цочроохоор дахин утсанд дуудлага ирэв. Тэхи байх хэмээн горьдсондоо шуудхан авбал урам хугарч орхилоо. Хусог байна.

Хусог "Тэхёнаа! Сүйд боллоо!" гэсээр утасны цаанаас орилох аж.

Би "Яасан бэ?"

Хусог "Чиний хэлснээр хүмүүсээ явуулаад И Хансолын гэрийн гадна ажиглаж байтал гэнэт түргэний машин ирээд нэг эмэгтэйг аваад явж байна гэсэн. Арай Тэхи юм биш биз дээ? Тэнд бараг өөр эмэгтэй байхгүй шд"

Түүний яриаг сонсоод би таг гацчихав. Тэхи хэдхэн минутын өмнө залгасан байтал... Хүлээ! Арай Тэхи!

Тэгээд би ажлаа ч орхин шуудхан гүйсэн юм. Өнөөх айдас улам нэмэгдэн зүрх амаар гарах нь уу гэлтэй түргэсэж хөл дээрээ ч тогтож чадахгүй мэт. Ухаан санаа өөр тийш явчихсан яах учраа ололгүй машиндаа суулаа. Тэхиг аль эмнэлэгт хүргэгдсэнийг мэдэхийн тулд Хусог руу залгах гэтэл өөрөө залгаж байх нь тэр.

Би "ТЭХИ ХААНА БАЙНА!"

Хусог "Ханыл эмнэлэг"

Хариу хэлэх ч сөхөө байсангүй сонссон даруйдаа шуудхан л тасалж орхив.

***

Хусогын хэлсний дагуу Ханыл эмнэлгийн гадна зогсоолд машинаа байрлуулаад яаравчлан дотор оров. Барилгад өчнөөн хүн эргэлдэж, ухаан санааг минь бүр ч алга хийж байлаа.

Үүдний жижүүр эмч дээр очин

Би "С-Саяхан ирсэн Тэхи гээд эмэгтэй хаана байна?"

Эмч "Та хэн бэ?"

Би "Г-гэр бүлийнх нь хүн байна"

Эмч "И Тэхи таван давхрын эрчимт эмчилгээний тасагт бай-"

Үгийг нь ч гүйцээлгүй хэлсэн ёсоор нь таван давхар луу гарах цахилгаан шат хүлээсэн ч хэтэрхий удаад байгаа юм шиг болохоор шатаар дээш гүйчхэв.
Хэдэн давхарт явж байгаагаа ч мэдэхгүй ухаан жолоогүй дээш гүйсээр нэг л мэдэхэд зорьсон газраа ирсэн байлаа.

Амьсгал давчдан гүйх алхах хоёр дунд шогшсоор Тэхигийн хэвтэн эмчлүүлж буй өрөөний гадна ирэхэд И Хансолтой таарчхав. Тэрээр гэрийн шаахай болон хүрэм ч үгүй гэртээ яаж байсан тэр чигтээ ирсэн бололтой. Өмссөн цамц болон гар нь цусанд будагдсан харагдана. Арай энэ цус...?

Love and Sorrow | Kth ENDWhere stories live. Discover now