Дахин учирсан нь

1.3K 134 15
                                    

Хүүгийнхээ өрөө рүү ортол тэр минь өөдөөс хараад зогсож байх ба гэнэтийн энэ зүйлд өөрийн эрхгүй цочив.

Би "Тэминаа, унтаагүй юм уу?" гэсээр өндөрт нь тааруулж доош суухад Тэмин хүзүүгээр ороон тэврээд "Та байхгүй болохоор нойр хүрэхгүй байна" хэмээн эрхлэнгүй хэлэхэд нь инээмсэглэн нурууг нь илээд "Одоо ээж нь байгаа юм чинь тайьан унтаарай за юу? Бас маргааш гадуур гарцгаая"

Тэминий нүд сэргэн "Өө хөөх, гоё доо!"

Би "Нагац ахтайгаа уулзмаар байна уу?"

Тэмин "Жонгүг ах уу? Тиймээ уулзмаар байна! Би нагац ахыг зөндөө санасан. Зул сараар ирээд явахдаа арав унтаад сэрвэл ах нь дахиад ирнэ гэсэн. Тэгээд би арав унтаад сэрсэн чинь ах ирээгүй" гэсээр шулганахад нь өөрийн эрхгүй инээд хүрэн "Одоо тэгвэл ганцхан унтаад л сэрчихвэл ахтайгаа уулзаж болно за юу?"

Тэмин "За!"

Би "Одоо унтаарай тэнгэр элч минь"

Ким Тэхёны талаас

Би "Ах аа?"

Согжин "Мм?"

Би гүн санаа алдаад нүдний ухархай дээрээ даран "Бараг л таван жилийн өмнөөс нэг зүүдээ байнга зүүдлээд байх юм"

Согжин гайхан "Таван жил ээ? Ямар зүүд байдаг билээ, дүү минь"

Би "Тэр зүүдэнд Тэхи надаас тусламж гуйгаад уйлаад л байдаг..."

Согжин хоолойгоо засан "Чи мэдэж байгаа шүү дээ. Тэхи ВИТ группийн захирал И Хансолтой гэрлэсэн. Одоо жаргалтай амьдарч байгаа. Зүгээр л ажлын ачааллаас болж ингэдэг байх. Удахгүй зүгээр болчихно доо. Эсвэл сэтгэл зүйч дээр очих юм уу? Би цаг авчихъя"

Би "Хэрэггүй дээ, Компаны ажил их байхад зав байхгүй. Ер нь анхнаасаа та л захирал болох байсан юм"

Согжин хөхрөн "Чи мэднэ дээ, надад удирдах алба зохихгүй"

Би "Надад ч бас зохихгүй л байх шиг санагдаад байх юм"

Согжин "Зүгээр дээ, чамд харин гайхалтай сайн таарч байгаа. Ингэхэд Ханна яасан юм? Оройн хоолон дээр ч харагдсангүй"

Би "Бид жаахан маргалдаад"

Согжин "Бурхан минь, та хоёр өдрийн хэд хэрэлддэг юм бэ? Хэцүү юмаа. Одоо нэг хүү бодчихвол амар биш үү?" гэсээр над руу ёжтой харахад нь ярвайн "Хүүхэд гэнэ ээ? Больж үз"

Согжин "Яагаад? Та хоёр чинь хайртай дуртай гэж гэрлээд сүйд болсон биз дээ? Дөрвөн жилийн өмнө гэр бүл болчихоод бараг л хоёр хүүхэд гаргачих хугацаа байхад" хэмээн шүүрс алдав.

Love and Sorrow | Kth ENDWhere stories live. Discover now