Арга зам хайх нь

990 103 9
                                    

Тэхёны талаас

Өнөөдөр ажилдаа ирэхэд цаанаа л сэтгэл тайван, баяр баяслаар бялхаж байлаа. Ажлын хаалгаар орсон даруйд л ажилчид над руу харан гайхаад байсан юмдаг.
Яахав, дандаа хөмсгөө зангидчихсан эсвэл ширүүн харцтай орж ирдэг өнөө адаар аашт  нь өнөөдөр өглөө инээчихсэн, тэр ч бүү хэл ам нь урагдах нь уу гэлтэй л болчихсоныг хараад гайхаж цочирдох нь мэдээж биз.

Угаас дээрээс дараад байсан бул чулуугаа авчихсан, тэр ч бүү хэл Тэхи болон хүүтэйгээ хамт хонож, бүр тийм ажил хүртэл хийсэн байхад... Эр хүн яаж төв царайлаад л ширээний ард суух билээ?

Бичиг цаасны ажилд ч анхаарал төвлөрөхгүй нүдэнд Тэхи л харагдаад болж өгсөнгүй. Ажлын цагаар ажлаа л хийх ёстой юмсан. Яагаад толгойноос салахгүй байгаа юм бэ? Ким Тэхи! Гэхдээ хамаагүй ээ, сайхан байна! Чи л нүдэнд харагдаад сайхан байна. Хайртай хүн минь сэтгэлд байхад ажлаар яана гэж? Шал хэрэггүй юм.

Хоёр гараа дэлгэж чилээгээ гарган сунайгаад өглөөхөн Тэхигийн зангидаж өгсөн зангианд зөөлөн хүрэв.

Тэр минь миний эхнэр байхдаа өглөө болгон зангиаг минь зүүж өгдөг байж билээ. Надад хичнээн заасан ч сурахгүй шэж үглэнэ, үнэхээр эгдүүтэй. Үнэндээ тэр үед аль хэдийнэ сурчихсан байсан ч Тэхи л зангидаж өгөхгүй бол болохгүй юм шиг санагдаад сураагүй гэж жүжиглэж байсан. Тэр ч бас дуртай л юм байж худлаа уурлаад л. Тэнэг эмэгтэй.

Өөрийн эрхгүй л нүүр дүүрэн инээмсэглээд түүнийгээ бодож нүүрээ нуугаад... Аххх би ч Тэхигээс болж галзуурч байх шиг байна
тийм үү?

***

Ажил талдаа орж үдийн цайны цаг хаяанд тулаад байлаа. Компьютерийн дэлгэцнээс харцаа салган нүдээ нухлав. Ядарч байна.

Би амандаа бувтнан "Ингэж удаан энэ эдийг ширтэх юм бол сохор болж дуусах байх аа. Хэцүү юм. Анхнаасаа зүгээр л бичгийн машин худалдаад авчихсан бол амар байхгүй юу."

Удалгүй хэн нэгэн хаалга тогшиход гайхаж байсан ч орох зөвшөөрөл өгөв.

Би "Өө, Хусог"

Хусог ажлын ширээний урд байрлах бараан өнгийн буйдан дээр тухлан суугаад гартаа барьсан хоёр аяга кофены нэгийг нь ширээнд тавьж нөгөөг өөрөө балгалав. Би ч яах гэж ирснийг нь мэдэх тул дуугүй л эгц урдаас нь харан суулаа.

Хусог "Юу болоов?"

Би "Юу юу болсон гэж? Юу ч болоогүй"

Хусог "Битгий худлаа ярь, ямар нэг сайхан зүйл болсон байна тийм үү?"

Love and Sorrow | Kth ENDWhere stories live. Discover now