Салцгаая

3.3K 150 7
                                    

Би "Тэтэ өглөөний цайгаа уугаарай"

Тэхён "Уухгүй ээ. Ажилтай. Ингээд явлаа ирж хонохгүй байх шүү. Ажил их байна"

Би "Наанаа зогс Ким Тэхён!!"

Тэхён "Яасан? Хэлэх зүйл байгаа бол маргааш хэл. Би яараад байна"

Би "Чи өөр хүнтэй болчихсон биз дээ? Намайг мэдээгүй гэж бодоо юу?? Би чамайг ийм арчаагүй амьтан гэж мэдсэнгүй"

Тэхён "Мэдчихсэн юм уу?"

Би "Намайг юу ч бодож санадаггүй мэлэн хойлог амьтан гэж санаа юу? Чамайг оройтож ирнэ гэх болгонд ажил дээр чинь өдрийн хоол хийгээд очихоор чи байдаггүй. Очих болгонд байгаагүй. Дараа нь чамайг дагасан... Гэтэл Ханнатай уулзаад олон хүний нүдэн дээр..." ингэж хэлэхдээ хоолой минь зангиран нүдэнд нулимс цийлэгнэнэ. "олон хүний нүдэн дээр үнсэлцсэн биз дээ? Би харсан ч гэсэн чамайг удахгүй иргээд ирнэ гээд хүлээсэн. Гэтэл чи иргэж ирээгүй... Харин ч улам холдсон. Яг одоо хэл. Ханна юу? Би юу?"

Тэхён миний үгийг сонсоод бага зэрэг гайхсан ч шууд л "Ханна" хэмээв.

Би гайхаж, шархалж өөрийгөө ямар үнэ цэнэгүй болохыг бодон хэсэг гайхширлаа. Би Тэхёны хувьд тийм үнэ цэнэгүй хүн болчхоо юу?

Тэхён "Би чамд биш Ханнад хайртай. Тиймээс салцгаая. Намайг ч өөрийгөө ч зовоогоод байлгүй зүгээр л салцгаая."

Салцгаая ганцхан үгээр л бидний хайр сүйрж, сэтгэл нь нуран унана. Хичнээн хайртай байлаа гээд хайрлуулахгүй бол ямар ч утгагүй шүү дээ.

Би "Тэрэндээ тийм их хайртай хэрэг үү? Хууль ёсны эхнэрээ үл тоон тэрнийг сонгож байгаа хэрэг үү? Би чиний хувьд хэн юм?"

Хамар шархирч, хоолой минь зангирч нүднээс сувдан нулимс халин урсана. Харин Тэхён гэмшсэн эсвэл санаа зовнисон төрхгүй харин ч бахдалтай нь аргагүй ажна.

Тэхён "Тиймээ би Ханнад амьнаасаа илүү хайртай. Урьд нь чамайг хайрладаг байснаас ч илүү. Чи миний хувьд зүгээр л өнгөрсөн амьдралын хайр байсан. Харин одоо хэн ч биш. Тиймээс салъя ойлгосон уу? Чи ч тэр надаас илүү нэгнийг олоод хайрлачих. Тэгэхэд л болно. Одоо надаас салаад зүгээр л намайг явуулчих"

Би Тэхёны энэ зүрх зүсэм, сэтгэл эмтрэм үгийг сонсоод яахаа мэдэхээ болилоо. Бодол дотроо зүгээр л
Би чамд хайртай Ким Тэхён
хэмээн орилно. Хэтэрхий хайртай болохоор одоогийн нөхцөл байдалд би чамайг явуулмааргүй байна.

Love and Sorrow | Kth ENDWhere stories live. Discover now