12. Би ч бас чадна

13.8K 1K 69
                                    

-Гэгээ-

"Би танай том охиныг ятга тоглодог гэж сонссон, яагаад бидэнд тоглож өгч болохгүй гэж??" Зочдын хэн нэгэн нь ийнхүү хэллээ.

Үүнийг сонссон У хатагтай, дээш Шивон болоод Чүэ эзэнтэн руу хараад "Минхи, Чүэ эзэнтэн ятганд дуртай шүү дээ бас энд найзууд, хамаатнууд чинь цугласан байна. Энэ аавдаа төрсөн өдрийн бэлэг гэж бодоод яагаад бидэнд тоглож болохгүй гэж??"

Үнэндээ Минхи ятгыг харчихаад шууд л тоглох гэж гар нь загатнаж байлаа. Загвар зохиохоос гадна тэрээр хөгжим тоглох дуртай билээ. 

Минхи ичингүйрэн эргэн тойрноо хараад "Би ятга бага зэрэг мэднэ шүү дээ"

"Эгчээ, та хэтэрхий даруухан юм аа. Би таны ятга тоглож чадах, чадахгүйг мэднэ шүү дээ" хэмээн Мисү эгчийгээ тэнгэрт тултал магтах аж.

Минхи инээмсэглэн, нууцхан Мина болоод Шивон руу харвал тэд түүн рүү харж байлаа. Энэ Шивон болоод Чүэ эзэнтэнд төгс талаа харуулах боломж хэмээн дотроо бодно. Тэд нүдээ нээж, Минагаас хамаагүй дээр хүн гэдгийг мэдэх биз. 

У хатагтай Минхигийн гарнаас атган инээмсэглээд "Ээж нь чинийхээ тоглохыг сонссоноос хойш үнэхээр удсан байна"

Минхи инээмсэглэсээр хөгжмийн урд суун "Тэгвэл та нарт таалагдана гэж найдаж байна" хэмээн хэлээд гараа өргөн хөгжмийн утсаар хуруугаа хөнгөхөн гүйлгэлээ. Тэгвэл ятгын ая нэг л биш ажээ. Утас нь илүү бүдүүн, урт агаад түүний өмнө тоглож байснаас өөр байв. Тэгээд хэд хэдэн удаа оролдож үзсэний эцэст ойлгосон юм. Энэ ятга биш. 

Минхи дээш харвал хүн бүр түүн рүү харж байх агаад Чүэ эзэнтэний нүдэнд оч гялалзаж, Шивон буйдан налж суугаад түүний тоглохыг харахыг хүссэн мэт инээмсэглэнэ. 

Тэрээр энэ хөгжмийг яаж тоглодгийг мэдэхгүй гэвэл хүмүүс урам хугарах болов уу? Инээх үү? Хэрвээ хэн нэгэн ямар төрлийн ятга гэдгийг нь асуувал юу гэж хэлэх вэ?

"Минхи, яагаад тоглохгүй байгаа юм бэ? Хүмүүс чамайг хүлээгээд байна" 

"Энэ утасных нь байрлал бага зэрэг төвөгтэй юм аа" 

У хатагтай түүний хажууд очин хараад "Энэ ятга биш байна уу?"

"Ятга мөн л дөө"

У хатагтай охиноо тоглож чадахгүй гэдгийг ойлгоод "Магадгүй ховор төрлийн ятга байх л даа"

"Тийм ээ" хэмээн Минхи толгой дохив. 

Үүнийг сонссон Мина ёжтой инээмсэглэнэ. Хүн бүр Минхиг ухаантай, авъяастай гэдэг үгүй билүү? Тэгсэн мөртлөө энгийн ятга, босоо ятга хоёрын ялгааг хэлж чадахгүй байна гэж үү? 

~~~Чөтгөр шиг нөхөр~~~Where stories live. Discover now