11. Салахыг зөвшөөрөхгүй

15.5K 1K 68
                                    

-Гэгээ-

Ааааа залуу эзэнтэн хатагтайг маань үнсчихлээ. Энэ бүхнийг холоос харж зогсох Сара өөрөө үнсүүлж байгаа мэт догдлох агаад хоёр том нүд нь улам томрон, өмнөө байх хоёр хүнийг ширтэх ажээ.

Залуу эзэнтэн үнэндээ хатагтайг үнсчихлээ.

У Минагийн том нүд ойрхон байх царайлаг царайг ширтэх ажээ. Залуугийн хүйтэн уруул, Минагийн уруулыг зөөлнөөр сорж хөхнө. Минагийн тархи тэр дороо гацаж ажиллагаагүй болох агаад Шивоны доод хэсэг хатуурах нь тэр. Үнэндээ Минагийн уруул ийм чихэрлэг мөн амттай байна гэж бодоогүй юм. Тахианы махтай холилдоод улам л донтмоор аж. 

Шивонд энэ гэнэтийн үйлдэлдээ ямар ч тайлбар, үг байхгүй зөвхөн энэ уруулыг л амтлахыг хүснэ. Энэхүү бодол толгойд нь орж ирэхэд дахиж цааш бодолгүй аль хэдийн доош тонгойн үнссэн юм. Тэдний уруул нийлэхэд хамаг биенийх нь шар үс босож, доод хэсгээр нь халуун төөнөх нь тэр. 

Хөнгөхөн хазаж, сорж үнсэлтээ улам гүнзгийрүүлэх аж. Энэ амт муугүй юм гээч. Зогсож чадахгүй болтол хангалттай амттай. Шивон Минагийн хүзүүнээс барин өөртөө ойртуулна. Тэрээр анх удаа л эмэгтэй хүнийг түрүүлж үнсэж байгаа бөгөөд энэ урьд өмнөхөөс ч гайхалтай байлаа. Минагийн үнэр Шивоны зүрхний цохилтыг түргэсэж, бөмбөрийн тэмцээнд орж байгаа мэт л сонсогдоно. Шивоны үнсэлт улам хүчтэй бас гүнзгий болсоор яаж бодохоо хүртэл марттал Минагийн толгой хоосров. 

Урт удаан үнсэлтийн дараа Минагийн нүүр аймшигтай улайсан байлаа. Шивоныг эцэст нь болиход л Мина хүчил төрөгчөөр дутагдсан мэт амьсгаадах аж. Түүний ийм царайг Шивон хараад эгдүүтэй санагдах нь тэр. 

"Чи тахианы өгзөгнөөс дээр амтагдаж байна" Залуу ийнхүү уруулаа долоолоо. 

"Чүэ Шивон, чи муу новш" Тэрээр Шивон руу муухай харж, нүдэнд нь уур буцлана.

"Чамд таалагдсаныг чинь мэдэж байна" Шивон ийнхүү хэлээд Минагийн нүүрийг илж, чөтгөр шиг атлаа дур булаам инээмсэглэнэ. 

"Таалагдсан гэж хэн хэлсэн юм" Мина ууртайяа гарыг нь түлхээд хойш алхлаа. "Надад битгий хүр!!"

Шивон нүүр бага зэрэг гэрэлтэж, урууланд нь инээмсэглэл тодроно. "Дахиад надад бүдүүлэг хандвал би чамайг ингэж шийтгэнэ шүү" 

Мина үнэхээр өөрийгөө тайвшруулах гэж хичээж байлаа. Тэгээд залуу руу зэвүүцэнгүй хараад "Чүэ Шивон, тэгэхээр би үнэхээр чиний сонирхдог төрөл юм байна" 

~~~Чөтгөр шиг нөхөр~~~Where stories live. Discover now