39. Ерөнхийлөгчийн эхнэр

13.6K 996 94
                                    

-Гэгээ-

Шивон Минагийн гарыг барин, алгыг нь зөөлөн илэх ажээ. Мина ч гараа татаж авахгүй, түүнд илүүлэх агаад далуухан хуруу нь алгаар нь гүйж, зүрх нь тайвшрав. 

"Баярлалаа" Мина түүн рүү хараад яриаг эхлүүллээ.

"Юунд? Яасан гэж баярлаж байгаа юм?" 

"Намайг Мисүг хорлоогүй гэдгийг баталсанд"

"Чи миний эхнэр шүү дээ. Мэдээж би чамайг хамгаалах ёстой биз дээ?"

...

Минхи Шивоны өрөөний хаалгыг тогшихгүй шууд ороход Шивон сандлаа залхуутай налж сууж, баруун гартаа балаа эргүүлэн суух ажээ. Тэгээд Минхиг хараад нүд нь хурц бас ширүүн боллоо. "Яагаад хаалга тогшихгүй байгаа юм?" 

"Залуу эзэнтээн, би яагаад шилдэг ажилчдын жагсаалтанд байхгүй байгаа юм?" 

Жил бүр Чүэ групп шилдэг ажилчдын жагсаалт гэж гаргадаг бөгөөд тус бүрт нь бонус цалин өгдөг юм. Минхи Чүэ группт ажилд орсноосоо хойш үргэлж шилдэг ажилчдын тоонд ордог байсан билээ. Үнэндээ тэр үргэлж шинэлэг загвар гаргадаг өнгөрсөн жил гэхэд л хамгийн их борлуулттай хувцас ч түүнийх байсан гэтэл яагаад шилдэг ажилчдын тоонд байхгүй байгаагаа ойлгохгүй байлаа. 

Шивон түүн рүү ширүүн хараад "Ажилчдын ажилд ороход нь гарын авлага гэж өгдөг. Тэрийг уншсан уу?"

Минхигийн нүд бага зэрэг гэрэлтэн "Тэмцээний үзүүлбэр байх ёстой тэрэнд би нэгт байгаа" 

Шивоны нүд улам хүйтэн болоод "Шилдэг ажилчин болохын тулд гайхалтай үзүүлбэрээс ч илүү байх ёстой. Тэдэнд шударга байх үүднээс"

Минхи Еэримийн үдэшлэг дээр ялагчийн хувцас дууриасан болохоор тэгэж байгаа юм уу?

"Залуу...." Минхи тайлбарлахыг хүссэн ч Шивоны ажлын өрөөний дотор байдаг амралтын өрөөнөөс Мина гарч ирэх нь тэр. Мина Чүэ группын ажлын хувцас өмссөх байх агаад Минхи түүнийг харсаар гайхаж орхилоо. 

Мина Минхи руу муухай харчихаад эргэн Шивон руу харан үл ялиг хөмсөг зангидлаа. "Чүэ Шивон, энэ банзал чинь хэтэрхий богино биш үү?"

Шивон түүнийг хараад нүдэнд нь гэрэл цацрах нь тэр. Мина ажлын хувцас өмссөн чинь үнэхээр бие даасан, үзэсгэлэнтэй, дур булаам харагдаж байв. 

Шивон Мина руу харж байгаа нь Минхи рүү харж байснаас хэд дахин илүү зөөлрөх ажээ. Түүний нүд Минагийн өвдөгний дээгүүр татах банзал руу нь хараад "Зүгээр ээ богино биш"

~~~Чөтгөр шиг нөхөр~~~Where stories live. Discover now