27. Ким Ёну

13K 959 52
                                    

-Гэгээ-

"У Мина, хэн чамд нум сум харвахыг зааж өгсөн юм?" Шивон одоо ч Минаг ширтсээр асуулаа. 

Мина Хичол, Минхи хоёрын нүцгэн гүйхийг хармаар байхад Шивон огтхон ч анхаарлаа хандуулахгүй юм. Тэр гүйх хоёр тэнэгийг биш өмнөө байх энэ эмэгтэйг ойлгоход л хамаг анхаарал, цагаа зориулахыг хүсэж байлаа. 

Мина түүний асуултыг сонсоод гэрэлтсэн нүд бага зэрэг унтрах нь тэр. Нүдэнд нь гуниг тодорсоор тэрээр доошоо харлаа. "Хүн" хэмээн хариулав. 

"Тэр хүн чинь хэн юм?" Шивон үнэхээр мэдэхийг хүсэж байлаа. 

Мина толгойгоо өргөн түүн рүү хараад "Би яагаад чамд хэлэх ёстой юм?" Дахиад л нүдэнд нь өнөөх хүйтэн харц. 

"Чи намайг үзэн яддаг юм уу?" 

"Үгүй ээ, би чамайг үзэн яддаггүй" Минагийн үзэн яддаг залуу Шивон биш тэр хүйтэн сэтгэлтэй хаан. 

"Чиний над руу харж байгаа харц чинь үзэн ядалтаар дүүрэн байсан"  

Мина одоо яах билээ дээ? Шивоныг тэр хүйтэн сэтгэлтэй залуутай адилхан царайтай болоод төр гэсэн биш. Минагийн хүйтэн байдал Шивоныг зүрхийг бага зэрэг өвтгөх бөгөөд Шивон Минагийн мөрнөөс барин өөр лүүгээ татан тэврэх нь тэр. Тэрээр энэ үйлдлийг хийх болсон шалтгаанаа ч мэдэхгүй байв. 

Мина цочирдон дээшээ Шивон руу хараад "Чүэ Шивон, юу хийгээд байгаа юм?" 

Шивон бага зэрэг дэггүйтсэн, сайхан инээмсэглэлээр инээмсэглээд "Морь унацгаая"

"Би чамтай унахгүй" Мина гарнаас нь салах гэж хичээн "Би унаж ч чадахгүй" 

"Би чамд зааж өгнө өө"

"Хүсэхгүй байна" 

"Чи морь унаж сурчихаад ямар хөгжилтэй болохыг нь ойлгоно оо" 

"Би чамтай унахгүй гэж хэлсэн шүү" Мина яаж түүнтэй хөгжилдөж чадах билээ дээ? 

Шивон түүн рүү хараад "У Мина, чи өмнө нь бүх боломжоороо миний дургүйг хүргэдэг байсан харин одоо өмнө чинь боломж байна. Яагаад ашиглахгүй байгаа юм?" 

Мина эцэст нь тэмцсэний эцэст түүний гарнаас мултарч чадлаа. Тэгээд ууртай гэгч нь хараад "Тэр чинь өнгөрсөн зүйл"

Өмнөх У Мина аль хэдийн үхсэн, одоогийн Мина түүнд хайргүй. Өмнөх Минагийн Шивоныг гэх мэдрэмж сэтгэл нь одоог хүртэл байгаагүй бол Мина Шивонтой ярихаас ч залхуу нь хүрэх биз. 

~~~Чөтгөр шиг нөхөр~~~Where stories live. Discover now