32. Зүүд

13.3K 949 98
                                    

-Гэгээ-

"Залуус үргэлж хэлсэн зүйлээ мартдаг" 

Шивон түүний хөхний даруулгын товчийг товчлоод "Болчихлоо" хэмээн тайван өнгөөр хэллээ. 

Мина эргэж харан явахыг хүссэн ч Шивон түүнийг эргэн татаад "Би чамайг аваад явъя"

Мина цочирдон "Хэдхэн алхам шдээ, би хөгшин эмэгтэй биш" 

"Эмч чамайг хүчтэй хөдөлгөөн хийж болохгүй гэсэн"

"Би удаан алхана аа, хүчтэй хөдөлгөөн биш" Тэгээд Шивон руу муухай харчихаад эргэн алхлаа. Шивон түүний араас харсаар нэг л зүйл буруу санагдана. Энэ эмэгтэй...

Мина үсээ хатаачихаад ор луугаа орлоо. Шивон орны хажууд суугаад түүний бараан царайтай харан суух ажээ. Угаалгын өрөөнөөс гарч ирээд, үсээ хатааж, ор луу орох хүртэл энэ эмэгтэй огтхон ч ам нээсэнгүй. 

Үнэхээр Мина түүнд буугаад өгчихсөн гэж үү? 

Мина орон дээрээ хэвтэж, хоосон тааз ширтэн, уйдах ажээ. "Унтаж чадахгүй байна уу?" хэмээн Шивон асуулаа. 

"Ммм" Мина энгийнээр асуулаа. 

"У Мина, ярилцъя" Шивон хөлөө ачин суугаад асуулаа. 

"Юун тухай ярих юм?" 

"Би Сэжүнд Ким Ёну гэх хүний талаар судал гээд хэлчихсэн" 

Минагийн зүрх чангараад ирэх агаад гаднаа тайван царай гарган "Аан"

Шивон хөмсөг зангидан "Чи хариуг нь сонирхохгүй байна уу?"

Мина түүн рүү харахгүйгээр асуулаа. "Ямар байна? Тэр хүнийг олсон уу?"

"Ким Ёну буюу хаан Ким Исагим" 

Минагийн толгой эргэж, хоосрох шиг л боллоо. Тэрээр Шивоны өмнө царайны хувиралаа удирдах гэж хичээсэн ч Ёнугийн нэрийг сонсоод зовхи нь чичирч, Шивонд баригдах нь тэр. Шивон түүний сонин царайны хувиралыг хараад зүрхээр нь хатгууллаа. Үнэхээр байж бол-

"Энэ хариу чинь арай дэндүү байна шүү" Мина сулхан инээмсэглэлтэй тайван хэллээ.

"Тийм ээ, одоо үед Ким Ёну гэдэг нэртэй хүн ховор гэсэн үг эсвэл байгаа хүмүүс нь хүүхэд" 

"Магадгүй энэ нэр тийм ч гоё биш байх л даа" Мина уруулаа хазах ажээ

."Тийм ээ, тийм ч гоё нэр биш. Мина чи ухаан алдахаасаа өмнө нэг зүйл хэлсэн" Шивон үргэлжлүүлэн Минаг харна. 

~~~Чөтгөр шиг нөхөр~~~Opowieści tętniące życiem. Odkryj je teraz