16. Шивонд би хэрэггүй

14.9K 1K 57
                                    

-Гэгээ-

Мина зурсан загвартайгаа олон газраар явсан, бүгд загварыг нь харан толгой сэгсэрч байлаа. Хэн ч түүнийг ажилд авахгүй гэж байсан юм. Тэр үнэхээр юу хийхээ мэдсэнгүй. Халуун нарны дор хөлс нь гарч байсан ч өмнөх Минагийн дурсамжыг эргэн санаснаар алхана. Үнэндээ тэр энэ дурсамж байхгүй байсан бол энэ шинэ ертөнцөд яаж амьдрахаа ч мэдэхгүй байлаа. Тэрээр нэгэн том модны дор очин сүүдэрт суув. Ийш тийш холхин, хажуугаар нь зөрөн өнгөрөх хүмүүсийг харсаар гэнэт энэ газар төөрч орхисон мэт санагдах нь тэр. 

Ийм эрин зуунд ирсэн ямар шалтгаан байгаа юм бол? Бурхан түүний дахин төрөхийг зөвшөөрсөн гэж үү? Эсвэл тэр эрт нас барсан болохоор өрөвдсөн юм болов уу? Дараа нь тэр өмнөх амьдралдаа очиж чадах болов уу? 

Гэнэт салхи салхилаж, урт хар үс нь агаарт бүжиглэх мэт харагдана. "Салхитай байгаа мөртлөө үнэхээр халуун байна" Тэрээр энэ их халууныг тэвчиж чадахгүй бослоо. 

Тэрээр замын нөгөө талд гарахаар алхаж байхад гэнэт маш чанга дуу гаран эргэн харвал тансаг зэрэглэлийн машин асар хурдтай хажуугаар нь өнгөрөх нь тэр. Мина дороо гацаж зогсон, одоо ч цочирдох ажээ. Бодол нь хоосорч, үнэндээ машин түүн рүү ирж байгаа ч мэдсэнгүй. 

Дахин хүчтэй дуу гарч, хөл алдан газар уналаа. 

Өнөөх тансаг зэрэглэлийн машин урдуур нь гаран хурдаа нэмэн явах нь тэр. Мина хэсэг зуур нүдээ аниж байгаад, дахин нээхдээ зам дээр унан загварынхаа зургуудыг авахыг хүсэж байлаа. 

Юу болсон юм бэ? 

Яагаад бие нь ийм хөнгөхөн санагдаад байгаа юм бэ? 

Яагаад бүх зүйл чичрээд байгаа юм бэ? 

Намайг ухаан алдсан гэж битгий хэлээрэй.

...

Минаг дахин нүдээ нээхэд эрэгтэй хүний дүрс харагдах нь тэр. Тэрээр орны хажууд хөлөө ачин суужээ. Цагаан өмд, цагаан зангиа мөн хүрэн улаан өнгийн цамц өмсчээ. Царайг нь харвал уран зураг шиг үзэсгэлэнтэй, төгс ажээ. Өндөр хамар, урт сормуус, секси уруул...өөлөх зүйл алга.

Мина босох гэж хичээн, залуугийн анхаарлыг татаж орхилоо. "Сэрчихсэн үү?"

Мина танил бус эргэн тойрноо харсаар толгой дохив. 

"Энэ миний гэр" Залуу түүний байдлыг харсаар инээмсэглэн "Битгий санаа зов, энд аюулгүй ээ"

~~~Чөтгөр шиг нөхөр~~~Where stories live. Discover now