45. Би энгийн хосууд шиг амьдармаар байна

14.1K 1K 102
                                    

-Гэгээ-

Шивон өөртөө шөл аван суугаад инээмсэглэн "Хий дэмий асгаж болохгүй" хэмээн хэлээд өөрийнхөө хийсэн шөлийг уулаа. Мина сулхан инээмсэглэж, нүдэнтэй жаргалтай түүнийг харна.

"Ааа" Халбагаа хаяж, хөмсөг зангидах нь тэр. Мина одоо ч түүнийг инээмсэглэсээр харна.

"Ямар ч амтгүй байна шдээ"

"Амттай үнэртэж байгаа биз дээ" хэмээн Мина хариуллаа.

Шивон түүн рүү хараад "Чи яаж уугаад байгаа юм бэ?"

"Би илүү муухай амттайг ч ууж байсан" Үнэндээ Мина түүнийг бодож, итгэлийг нь үгүй хийхгүй гэсэндээ ийнхүү хариуллаа.

Шивон эхнэр лүүгээ хэсэг хором ширтэж байгаад "Муухай амттай байсан ч амттай байна гэж би чамаар хэлүүлэх болохоор уу?"

"Би амттай байна гэж хэлээгүй шд"

"Чи тэгэж хэлээгүй ч хагас аягыг уучихсан"

"Уйтгартай байна. Би унтлаа"

Хэмээн хэлээд түүний явахыг харан Шивон сайхан ааштай байлаа. Тэгээд аягатай шөлөн аван үлдсэнийг нь уув. Тийм ч муухай амттай биш юм аа.

Мина өрөөндөө орж ирэн орон дээрээ хэвтэх агаад нойрмог байсан болохоор унтах гэж байхад нь гэнэт хаалга онгойх нь тэр. Хэн нэгэн хажууд нь ирэхийг мэдрэн босон харахад харанхуйд ч орон дээр нь өндөр хүн хэвтэж байв.

Түүний гэнэтийн хөдөлгөөнд Шивон чөтгөр шиг инээмсэглэлээрээ шөнийг гэрэлтүүлэх ажээ. "Би чамайг сэрээчихсэн үү?"

Бүдүүн, сөөнгө хоолойгоороо дахиад л Минагийн зүрхийг цохилуулаад л ирлээ.

"Чүэ Шивон, юу хийж байгаа юм?" хэмээн асуугаад орны хажуугийн жижиг гэрлээ асаан Шивоныг хараад цочирдож орхилоо.

Шивон үнэхээр чөтгөр юм уу? Яагаад доод хэсгээ алчуураар ороочихоод дээд хэсгээрээ нүцгэн байгаа юм?

"Унт!" хэмээн Шивон дахиад л тушаалаа.

"Энэ миний өрөө, миний ор" Мина жижигхэн гараа зангидна.

Шивон огтхон ч ичихгүй хэллээ. "Бид чинь эхнэр нөхөр шүү дээ"

"Чи надад салах өргөдөл өгснөө битгий мартаарай!!"

"Тэрийг битгий дахиж яриад бай!" хэмээн тэрээр гэнэт Минаг доош татахад шууд л Шивоны том цээжин дээр уналаа.

"Чи-" Мина уурлан Шивон руу муухай харах ч зүрх нь түргэн түргэн цохилох ажээ.

"Дахиж салах өргөдлийг ярьж болохгүй!"

~~~Чөтгөр шиг нөхөр~~~Where stories live. Discover now