28. Харуусал

14K 1K 116
                                    

Энэ дээд талын дууг сонсохоор диваажин руу яваад байгаа юм шиг санагдаад байдаг юм хаха

-Гэгээ-

Шивон орны хажууд суун, энэ эмэгтэйг сэрэхийг харан сууна. Ким Ёнү?? Ухаан алдахаасаа өмнө Ким Ёнү гэх новшийг хэлсэн? Шивон энэ нэрийг сонсоод яагаад зүрх нь ингэтлээ өвдөөд байгаа юм бол? Яг л...Ким Ёнү гэх новш нь өөрөө юм шиг.

Сэжүн өрөөнд орж ирэн Шивоны ард зогслоо. "Захиралаа"

"Ярь!"

Сэжүн хавтастай зүйл гаргаж ирэн Шивонд өгсөн Шивон Сэжүний хэлэхийг сонсохыг хүснэ. "Би Солонгос амьдарч байгаа бүх Ким Ёнү гэх нэрийг шалгалаа. Ким гэх овог олон байдаг ч Ёнү гэх нэр хэдхэн байдаг юм байна. Тэдгээр хүмүүсийн хэн нь ч эзэгтэйг танихгүй, доод хүрээний хүмүүс"

"Өөр юу байна?"

"Эзэгтэйн ээж И Ханна биш байж. И Ханна нь хатагтай Кимтэй холбоотой байсан бөгөөд Ким Минутай суухаасаа өмнө өмнөх ерөнхийлөгчтэй хоёр дагч харилцаатай байсан байна"

Шивон үүнийг сонсоод Сэжүн рүү ширүүн гэгч нь хараад "Чи тэгээд Минаг Ким хатагтай болоод өмнөх ерөнхийлөгчийн охин байж магадгүй гэж хэлээд байгаа юм уу?"

"Энэ зүгээр л миний таамаг захиралаа"

"Олж мэд, цусны шинжилгээг нь ав" Үнэн эсэхийг цусны шинжилгээ л батлана шүү дээ.

Сэжүн толгой дохиод "Ойлголоо"

Шивон Сэжүнд хавтастай зүйлээ буцааж өгөөд "Энийг харшид аваачиж тавь бас Ким Ёнүгийн талаар сайн судлаарай"

"Ойлголоо"

Сэжүнийг явсны дараа Шивон Минагийн жижигхэн царайг зөөлөн илсээр "Чи У эзэнтний төрсөн охин биш гэдгээ мэдсэн үү?" хэмээн намуухан гэгч нь шивнэлээ.

Шивон хэдий бизнес эрхэлдэг ч улс төрийг хэн хүнээс илүү мэдэх билээ. Одоогийн ерөнхийлөгч замд нь таарах олон хүмүүсийн цогцос дээгүүр гишгэхгүйгээр дээшилж чадахгүй. Өмнөх ерөнхийлөгч нас барсан. Түүний том хүү цэрэгт алба хааж байхдаа нас барсан, бага хүү нь одоо ургамалан хүн эмнэлэгт байдаг харин дунд хүү нь залуу байхдаа хулгайлагдаж дахиж олдоогүй юм.

Гэнэт Шивоны зүрхээр хатгуулах шиг л боллоо. Хэрвээ үнэхээр Мина хатагтай Ким болоод өмнөх ерөнхийлөгчийн охин бол үнэхээр аюултай байдалд байна гэсэн үг.

"Шивон?" Хичол өрөөнд орж ирээд Шивон Минаг ширтэж байхыг хараад саад болохгүй хэсэг зогссон ч дахиж тэвчиж чадахгүй ийнхүү дуугарлаа.

~~~Чөтгөр шиг нөхөр~~~Where stories live. Discover now