20. Загварын шоу

13.4K 1K 67
                                    

-Гэгээ-

Оройн хоолны дараа Мина, Шивон хоёрыг буудлын үүдээр гарч явахыг Минхитэй хоол идэж байсан Мисү олж харах нь тэр. Тэрний нүд нь цочирдон томорч, гараараа хэн нэгнийг дуудах мэт ширээ давтан цохих аж.

"Эгчээ, тэрийг хар даа. Залуу эзэнтэн, Мина хоёр биш үү?"

Минхи шууд л эргэн харахад Мина урд нь, Шивон ард нь алхан гарах ажээ. Минхигийн царай барааж, аймшигтай боллоо. Тэд хамтдаа оройн хоол идэхээр ирсэн юм уу? Олон бодол түүний толгойд орж ирэх агаад Шивон хэзээ ч Минаг оройн хоолд оруулахгүй хэмээн бодох аж.

"У Мина, тэр муу хүүхэн!!" Мисү Минагийн араас харсаар хараах аж. Минхигийн зүрхэнд ямар нэгэн дүрслэж боломгүй мэдрэмж төрнө.

"Будаг, задгай хувцаслаагүй их үзэсгэлэнтэй харагдаж байна" У Мисү хэллээ. Яагаад эсвэл тэр ийм үзэсгэлэнтэй царай, сайхан биеийг ээжээс авсан юм болов уу? 

"Ид!" Минхи Мисү рүү муухай харан хэллээ.

Мисү Минхигийн муухай аашийг мэдрэн, уруулаа жимийсээр бувтнана. "Би залууг чинь булаагаагүй байхад яагаад над руу муухай хараад байгаа юм??"

"Залуу эзэнтэн Минад сайн болж байгаа нь чиний буруу!"

"Яагаад миний буруу гэж?? Би таниас ч илүү тэр эмэгтэйг үзэн ядаж байна"

"Хэрвээ залуу эзэнтэн Минад дурласан бол залуу эзэн түүнтэй хоёр дахь удаагаа унтсанаас болж байгаа юм" Мэдээж Минхи Мисүгийн хийсэн хэргийг санан хэллээ. 

Мисү хэлэх үггүй болж гэмшин Минхи руу харах аж. "Хэрвээ Мина Шивоныг явуулахгүй бариад байвал яах юм??"

"Яаж?? Тэр өмнө нь залуу эзэнтэнийг согтоож байгаад жирэмсэн болсон биз дээ? Бас залуу эзэнтэн түүнийг хүчээр хүүхдийг нь авхуулах гэж байсан" Үнэхээр Шивон түүнд сайн юм бол яах гэж хүйтэн сэтгэл гаргаж хүүхдээ авхуулах гэж байсан юм??

"Чи юу мэдэх юм??" хэмээн Минхи Мисү руу уурлан "Шивон тэр хүүхдийг их анхаардаг байсан гэтэл тэр эмэгтэй их архи уусанаас болж хордлогонд орсон. Эмч аль хэдийн хүүхэд амьгүй болчихсон гэж хэлсэн юм. Мина өөрөө ч тэрийг мэдээгүй байхад нь тэгээд л Шивон хүүхдээ авхуул гэж хүчилсэн" 

...

Долоо хоногийн дараа У Мина эцэст нь тэмцээнийхээ даашинзыг урлаж дууслаа. Даашинзаа моделд өмсүүлэн зогсохдоо И Дунхэд тайлбарлаж боломгүй мэдрэмж төрнө. Тэрээр даашинзыг ширтсээр...

~~~Чөтгөр шиг нөхөр~~~Where stories live. Discover now