13. Халуун байна

14.3K 1K 102
                                    

-Гэгээ-

"Өвөө, миний тоглосон дуу таалагдсан уу?" Мина шууд л Чүэ эзэнтэн рүү очин асуулаа.

Чүэ эзэнтэн ямар жаргалтай байгааг хэлээд ч хэрэггүй биз. Тэрээр томоо гэгч нь инээмсэглээд "Гайхалтай байсан, чи үнэхээр дотогшоогоо нуугдах юм аа"

"Өвөө өмнө нь хүн даруухан байх хэрэгтэй гэж хэлж байгаагүй билүү?"

"Тийм ээ, даруухан байх хэрэгтэй" Гэхдээ хэзээс Мина даруухан болчихсон юм?

"Зөвхөн ажиллаж байхдаа л хэрсүү бай" Өвөө Минагийн гарнаас барин Шивон руу түлхээд "Шивон, чи завтай болохоороо Минаг гэрт аваад ир, тэр надад хөгжим тоглож өгөг"

"Ойлголоо өвөө" Шивоны нүд Мина дээр тусах ажээ.

"Өвөө сонсох дуртай байвал би өвөөгийн гэр лүү нүүгээд тантай хамт байя" Мина ичингүйрэн хэллээ.

Шивон үүнийг сонсоод бараагаад явчихлаа. "Тэнэг хүүхэд, чамайг манай гэр лүү нүүчихвэл Шивон яах юм? Эхнэр, нөхөр хоёр хамтдаа байх ёстой"

Мина Шивон руу хараад ийнхүү бодлоо. Гэрт маань надтай амьдрахыг хүсдэггүй хүн байгаа л даа.

"Хатагтай Чүэ, таны тоглосон ая ямар нэртэй юм бэ?"

"Энэ ая үнэхээр сайхан байлаа, охинд маань зааж болох уу?"

Яг энэ үеэр хэдэн эмэгтэйчүүд Мина руу инээмсэглэсээр ирэх агаад тэд үргэлж Минаг их зантай, бүдүүлэг гэж сонссон харин өнөөдрийн харсан эмэгтэй тийм биш ажээ.

"Гадилны модны сүүлчийн навч гэдэг нэртээ бас би завтай бол охинд чинь зааж өгнө өө"

Эмэгтэй инээмсэглээд "Тэгвэл надад дугаараа өгч болох уу?"

У Мина ичингүйрэн инээмсэглээд "Миний утас ослоос болоод байхгүй болчихсон, утас авах цаг гараагүй л байна. Би та нарт үйлчлэгчийнхээ дугаарыг өгье"

Шивон Минагийн тайлбарыг сонсоод хүйтэн харцаараа таагүй харна. Ийм байдалд тэр нөхрийнхөө дугаарыг өгөх ёстой биш билүү??

Энэ үед Минхи хажуунаас нь холоос харж, олон мянган удаа янхан хэмээн хараах аж. "Мина, чамайг босоо ятга тоглож чаддаг гэж мэдээгүй юм байна. Үнэхээр гайхалтай байлаа" хэмээн Мисү хоёр хундага дарс барисаар Мина дээ ирлээ.

Тэрээр нэгийг нь Минад өгөөд "Энэ их өндөр градустай, уугаад үзэх үү?"

Ямар тоглоомтой юм бэ, Мина дайнд явдаг байхдаа үргэлж цэргүүдтэй архи уудаг байсан юм.

~~~Чөтгөр шиг нөхөр~~~Where stories live. Discover now