37. Далай руу унасан нь

13.2K 965 54
                                    

-Гэгээ-

Үдэшлэг ч дуусах дөхөж, усан онгоц эргэн эх газар луу явах агаад Мина өрөөнд хагас цаг хэртэй унтсан юм. Түүнийг сэрэхэд Шивон өрөөндөө алга байлаа. Тэрээр бага зэрэг үс, нүүрнийхээ будгийг янзлаад өрөөнөөсөө гарахад салхи үнэхээр хүчтэй байв. Далайн салхи яг л гар шиг түүний нүүрийг илбэх агаад Минад таатай санагдан, түшлэгнээс барин салхийг мэдрэн зогсоно. 

Хичол дотроос хоёр жүүс барисаар гарч ирсэн ч шууд Мина руу очилгүй, араас нь инээмсэглэн харан зогсоно. Тэр инээмсэглэл харууссан инээмсэглэл байсан юм. Тэгээд хөлөө өргөн Мина руу алхлаа. 

"Жимсний жүүс уувал бүр ч сайхан" Хичол Минагийн хажууд зогсоод Минад аягатай жүүсээ өглөө. 

Мина түүнийг харан гайхаад "Дүүгээ харах хэрэггүй юм уу?" 

"Еэрим даашинзаа тэврээд сууж байгаа" 

"Тэр даашинз үзэсгэлэнтэй юм байна лээ, надад их таалагдсан" 

"Таалагдсан юм бол яагаад Еэримд өгсөн юм?" Хичол нухацтай царай гарган асуулаа. 

Мина хэсэг зуур эргэлзэж байгаад "Шивон чамд хэлчихсэн юм уу?" Эс бөгөөс тэр яаж Минагийн зохиосон даашинз гэдгийг мэдэх билээ дээ? 

Хичолын нүд нь гэрэлтэх агаад тэр зүгээр л шалгасан юм. Үнэхээр Минаг тэр даашинзыг зохиосон гэж бодоогүй билээ. Тэр даашинзыг Ким Исагим хааны үед өмсдөг байсан шүү дээ.

Хичол инээн "Тодорхой биш гэж үү?" 

Мина жүүсээ уун, хөмсөг зангидана. Энэ жүүс үнэхээр сайхан үнэртэй бас амттай юм. 

"У Мисүг хэн нэгэн хордуулсан" Хичол гэнэт ийнхүү дуугарав. 

Гэнэт сэдэв өөрчлөсөнд Минагийн толгой нь будилж орхилоо. Тэгээд түүн рүү хараад "Мэднэ ээ, харахад л тодорхой байсан" 

Хичолын нүүрэнд инээмсэглэл тодрон "Хэн хордуулсаныг нь сонирхохгүй байна уу?" 

"Би түүнийг асуудлыг огтхон ч сонирхдоггүй" 

"Би байсан юм. Би хордуулсан" Хичолын нүд хурц бөгөөд хүйтэн боллоо. 

"Яагаад?" Энд дүүгийнх нь үдэшлэг болж байхад түүний энэ үйлдэл үдэшлэгийг нь бусниулж болно шүү дээ. 

"Тэд чамайг хордуулахыг хүссэн болохоор" хэмээн Хичол далайн давалгааг харсаар хэллээ. 

Мина гараа зүрхэн дээрээ тавин, энэ далайн салхины ч арилгаж чадахгүй их үзэн ядалтаа тайвшруулах гэж хичээнэ. Хэрвээ Хичол эмийг нь солиогүй бол тэр олны өмнө ичгэвтэр байдалд орох байжээ. Царайны хувирал тайван ч гэсэн нүд нь хүйтэн юм. Өмнөх Мина таван настай байхдаа У харшид ирж байсан билээ. Тэр цагаас хойш Мина хэзээ ч жаргалтай байгаагүй, нэг ч өдөр. Түүний эгч У Минхи, У Мисү нар үргэлж түүнийг нохой үзэж, дээрхлэдэг байсан. Түүний хойд ээж У хатагтай муухай ааштай байхдаа үргэлж Минаг зоддог байсан харин аав нь хэзээ ч түүнд охин шигээ хандаж байгаагүй юм. 

~~~Чөтгөр шиг нөхөр~~~Where stories live. Discover now