26. Ялсан нь

13.1K 1K 83
                                    

-Гэгээ-

"Чүэ залуу эзэнтээн" Минхи Минаг хэзээ ч сумаа харвана гэж бодоогүй билээ. Тэр үнэхээр цочирдох нь тэр. Биеэрээ сумыг хааж жүжиг тоглох ч бодол орж ирлээ. Харамсалтай нь сум үнэхээр хурдан байсан нэг л мэдэхэд аль хэдийн оджээ.

Шивон, Хичол хоёр луу сум ирж байгааг мэдсэн ч огтхон ч хөдөлсөнгүй. Тэд огтхон ч сандарч, айхгүй тайван хүлээж байсан юм. Сум Шивон руу ойртохыг харан Минхи, Мисү хоёрын зүрх амаар нь гарах шахлаа. Мина доош буулган, нумаа барих агаад одоо ч Шивон руу үзэн ядалт дүүрэн харах ажээ.

"ААААА" хэмээн Мисү орилох нь тэр.

Сум тэдний хажуугаар өнгөрч хэнийг ч оносонгүй. Зүгээр л Шивон Хичолын хоёрын дундуур өнгөрч, яг л түүнийг онох гэж байгаа мэт харагдсан юм. Сумаа тавих мөчиддөө Мина эргэн ухаан орсон юм. Тэрээр хуучны өөрийгөө тайвшруулаад дээшээ харан уруулаа жимин юу ч болоогүй мэт царай гарган "Би тэр хонийг л онох гэж байсан юм. Яагаад зугтчихав аа?"

Минхи, Мисү хоёр эргэн Шивоны арагшаа харвал зүүн талд нь ганц хонь зогсож байх нь тэр. Яг Шивоны ард ч гэсэн байнаас нилээн хол байлаа.

"У Мина чи юу харж байдаг юм??" Минхи гэнэт эргэж харан хэлэх агаад нүдэнд нь гал асах ажээ. Тэрээр Шивоныг бага зэрэг гэмтээсэй гэж бодсон ч үнэндээ санаа зовж байсан юм.

Мина хурдхан шиг Шивоны нүдийг харчихаад нүдэнд нь бага зэрэг гэмших харц тодроно.

Хичол эргэн хонь руу харчихаад Шивоноос асуулаа. "Мина аль хонийг нь онох гэсэн юм бол?"

"Намайг" хэмээн Шивон сулхан хариуллаа. Ийнхүү хэлээд Мина руу очих агаад Минхи нүдээ хоёр удаа анивчин, нүднийх нь гүнд сэтгэл хөдлөл харагдана. Шивон түүний хажуугаар зөрөхдөө зөвхөн Минаг харсаар Минхи руу огтхон ч харсангүй.

"Би яваад удаагүй байхад чадвар их сайжирчээ?" хэмээн тоглоомоор хэлэх нь тэр. Минагийн чадвар анхлан суралцагч биш, Минхи Мисү хоёр бага зэргийн л ойлголттой шүү дээ. Шивон багаасаа нум сумаар хичээллэдэг байсан түүний хурд болоод хараа нь үнэхээр сайн. Үнэндээ Мина Шивон руу харвахаар чиглүүлэхдээ сумныхаа үзүүрийг бага зэрэг өөрчилсөн гэдгийг ч Шивон анзаарсан юм. Тэгээд л сум аль хэдийн харвахад Шивон зүгээр зогсож байсан хэрэг. Багахан алдаанаас болж Шивон эсвэл Хичолын духанд сум зоогдох байсан юм. Эхэндээ Мина үнэхээр Шивон руу чиглүүлсэн, харвахыг ч хүссэн гэхдээ сүүлийн мөчид бууж өгч, харвахдаа зүгээр өөрчилсөн юм.

~~~Чөтгөр шиг нөхөр~~~Where stories live. Discover now