40. Хоолны газар

12.6K 1K 68
                                    

-Гэгээ-

Шивон сандал татан Минагийн хажууд суугаад зурагтийг унтраан компъютерээ асаалаа. "Чи компъютер дээр яаж зурахыг мэдэхгүй болохоор эхлээд цаасан дээр зураад хуулаарай" Тэгээд Минхигийн нэг загварыг аван энэ өрөөнд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн зүрхийг хайлуулахаар зөөлөн дуугаар тайлбарлах ажээ. Тэр сканнер, өнгөний хүснэгт гээд бүх зүйлийг түүнд тэвчээртэй тайлбарлах агаад тэдний ойролцоо зогсох Минхид сайхан санагдана. Үг бүр нь зөөлөн бас удаан тайван гэхдээ энэ үгс түүнд биш Минад зориулагдсан шүү дээ.

Мина яг л дадлагын оюутан шиг түүний тайлбарлах бүхнийг анхааралтай сонсох ч Шивоны хэлэх ганц ч үг чих рүү нь орсонгүй. Тэрээр Шивоныг ширтсээр бодолд дарагдах аж. 

Дайны үеэр Мина болоод түүний цэргийн ах нар Ким Ёнугийн дайны төлөвлөгөө сайн сонсдог байж билээ. Энэ амьдралд Ким Ёну дайны бурхан шиг Чүэ Шивон бизнесийн бурхан юм. 

"Энэ хувцаснуудыг юу гэж бодож байна?" Шивон гэнэт түүн рүү харсаар асуулаа. 

Алс хол явж байсан Мина бодит байдалдаа эргэн ирж, тэрээр компъютер луу харвал Шивон комъютер луу өнөөх загвараа оруулж, өнгөнд оруулжээ. Загвар ч яахав тиймхэн л юм гэхдээ Шивон өнгөнд оруулж бага зэрэг гэрэл нэмсэн байв. Тэгээд тэрээр цаг руу харвал үнэндээ өнгөний хүснэгт хийж хувцасаа өнгөнд оруулах гэж хагас цагийг авжээ. 

"Сайхан харагдаж байна л даа гэхдээ хэтэрхий төвөгтэй"

Шивон хөмсгөө өргөн инээмсэглэх нь тэр. "Өнгө нь үү эсвэл загвар уу?"

Ваааа--Ерөнхийлөгч инээмсэглэж байна. Загварын хэлтэсийнхэн бүгд ерөнхийлөгчийн инээмсэглэлд гайхширч орхилоо. Тэд анх удаа л инээмсэглэж байгааг нь харж байгаа юм. 

Хэн ерөнхийлөгч эхнэрээ эрхлүүлдэггүй гэж хэлсэн бэ?

Мина компъютер луу хараад "Хоёулаа эвгүй юм аа"

"Тийм үү?" хэмээн тэрээр зөөлхөн инээмсэглэлээ.

Мина Шивон руу хараад "Надад тусдаа өрөө гаргаад өг" Мина олон өнгийн даавуу гаргаад өгчих юм бол энэ өнгөний хүснэгт хэрэггүй. 

Минхи үүнийг нь сонсоод хөмсөг зангидлаа. Тусдаа өрөө гэнэ ээ? Тэр өөрийгөө ерөнхийлөгч эсвэл менежир гэж бодоод байгаа юм уу? Шивоны эсэргүйцэх гэж бодтол үнэндээ...

"Хэр том өрөө байх уу?"

"Чинийх шиг өрөө"

"За" гээд Шивон Минхи рүү хараад "Надад менежирийн өрөөний түлхүүр аваад ир" 

~~~Чөтгөр шиг нөхөр~~~Where stories live. Discover now