9. Анх удаа бэлэг өгсөн нь

13.9K 1K 73
                                    

-Гэгээ-

"Арван сая"

"Арван гурван сая"

Үнэ дуудах дуунаар Мина дээш харвал аль хэдийн хүмүүс үнээ хэлээд эхлэчихжээ. Эцсийн эцэст энэ үсний хавчаар чинь эртний зүйл шүү дээ. Харамсалтай нь Минагийнх биш мөн түүний нүдэнд тийм ч үнэ цэнтэй биш билээ.

"Хорин сая" Минхи самбараа өргөн орилох нь тэр. 

У Минхид тэр үсний хавчаар үнэхээр таалагдаж байлаа. Тэрээр Шивон түүнд бэлэглэнэ гэж найдаж байсан ч үнэ аль хэдийн өсөөд мөн Шивон ямар ч хөдлөх шинжгүй байв. Яаж өөр хэн нэгний гарт оруулахыг зөвшөөрөх билээ дээ?

"Хорин сая. Нэг...хоёр.."

"Хорин нэгэн сая" У Мина гэнэт самбараа өргөх нь тэр. 

Түүний хажууд сууж байсан Сара цочирдон "Хатагтай!" Бурхан минь, хорин нэгэн сая хатагтай хэзээ тийм их мөнгөтэй болчихсон юм бэ??

"Чүэ Шивон надад нөхөн төлбөр гэж мөнгө өгнө. Надад энэ хавчаар таалагдаж байгаа болохоор авна аа" Мина чимээгүйхэн Сарад хэллээ.

Тэдний урд сууж байсан Минхи, Мисү хоёрт сонсогдох агаад Минхи ёжтой инээмсэглэн "Хорин таван сая"

Сара сандрах суух ажээ. Мина салах өргөдөлд гарын үсэг зураагүй тэгсэн атлаа яаж мөнгө авах юм бэ? Энэ үед Шивон сонирхолтой гэгч нь харах агаад анх Минаг дуугарсанаас хойш гайхан суугаа юм. Энэ эмэгтэй хорин зургаан сая гэсэн. Тийм их мөнгө байгаа юм уу? 

"Гучин сая!" Минхи шүд зуусаар орилов. Тэрээр самбараа өргөсөөр эргэн Мина руу харлаа. Мина хэнд ч анзаарагдахгүй бардам гэгч нь инээмсэглэв. Тэгээд Минхи эргэн урагшаа харахад Мина өмнөх ууртай төрхөө гаргалаа.

"Гучин сая нэг...хоёр..г-"

"Би зуун мянгийг нэмье" Мина гэнэт суудлаасаа босон орилоо. Түүний үйлдлээс харахад тэр үнэхээр авахыг хүссэн бололтой. 

Шивоны нүд хүйтэн бөгөөд харанхуй болж Минхи инээх аж. Илүү мөнгө байхгүй юм биз дээ? 

"Гучин нэгэн сая" Минхи хэлэв. Хүмүүс эгч дүү хоёрын сонирхолтой өрсөлдөөнийг кино үзэх мэт харан суух ажээ.

Минад үүнээс цааш мөнгө байхгүй шүү дээ. 

"Гучин нэгэн сая..нэг.."

"Гучин таван сая" Шивон VIP суудлаас ийнхүү самбараа өргөн орилох нь тэр. 

Чимээгүй байдал. Түүний сөөнгө, хүйтэн хоолой шидэт хонх шиг л нам гүм болгох нь тэр. Хүн бүрийн анхаарал Шивон дээр төвлөрөн, аль ч талаас харсан Чүэ Шивон төгс...бас хүйтэн. Энэ залууд гучин таван сая төгрөг юу ч биш шүү дээ. Мөн Шивон авахыг хүссэн л бол юу ч түүнийг зогсоохгүй гэдгийг хүн бүр л мэднэ. Хэн түүнтэй өрсөлдөх билээ дээ..

~~~Чөтгөр шиг нөхөр~~~Where stories live. Discover now