24. Мөрийцсөн нь

13.8K 1K 59
                                    

-Гэгээ-

Маргааш өглөө нь цаг агаар сайхан байх агаад тэнгэр цэлмэг, нар гайхалтай гэгч нь туяагаа цацруулна. Өглөөний цайны дараа Шивон, Хичол хоёр нум сум харвахаар шийдэв. У Минхи, Мисү нар Хичолын эдлэн газар ирж байгаа нь анхны удаа биш билээ. Тэд ирэх бүртээ нум сум харвадаг бөгөөд тэдний хувьд догдломоор зүйл ажээ. Үнэндээ Шивон нум сум харвах дуртай болохоор л тэр. 

Шивон, Хичол хоёр Минхи, Мисү нартай цуг алхаж тэдний ард холоо гэгч нь Мина удаанаар алхан явна. Минхи эргэн Мина руу харлаа. Тэд нум сум харвасныхаа дараа морь унахаар боллоо. Тэд бүгд өөрсдийнхөө морийг унаж, Мина Хичолын дүү Еэримийн морийг унахаар болов. 

"Мина, чи морь унаж чаддаггүй шүү дээ. Еэримийн морины хамгаалалтыг өмсвөл яаж байна?" Минхи ийнхүү хэллээ.

Мина урагшаа харан алхсаар "Та нар хувцасаа соличихсон юм чинь би ч бас хамгаалалт өмсье" Үнэндээ тэр хамгаалалтын хувцасгүй байсан ч морь унаж чадна шүү дээ.

"У Мина, чи морь унаж чадах юм уу? Унаж үхэхгүйн тулд болгоомжтой байгаарай" 

"Намайг морь унаж чадахгүй үхчихнэ гэж хэн хэлээд байгаа юм? Миний нөхөр мэддэг байхад л хангалттай" Мина гэмгүй охин шиг нүдээ анивчин хэлэх ажээ.

"Ичээч!" Хажууд нь Мисү ийнхүү хэлээ.

Мина түүн рүү хараад "Миний нөхөр морь үнэхээр сайн унаж чаддаг. Энийг хэлэхэд юунаас нь ичих юм?" 

"Дургүй хүрмээр юм. Амаа нээх болгонд нөхөр нөхөр гээд л" 

Мина инээдээ арай ядан барин "Гутармаар байна уу? Гэхдээ Чүэ Шивон үнэхээр миний нөхөр шүү дээ"

" Нөхөр чинь мэддэг байлаа гээд чи мэднэ гэсэн үг биш " Минхи хардаж байгаагаа нуух гэж өөртөө итгэлтэй гэгч нь хэллээ.

Мина мөрөө хавчиад "Хамаагүй ээ, бид нэг морь уначихаж болно" 

Минхи, Мина Шивон хоёрын нэг морь унаж явааг төсөөлөн бодлоо. Тийм зүйл зөвхөн зүүдэнд нь болно биз. У Минагийн хүсэл биелэх болов уу? 

"Бид нум сум харвана, чи ч бас ормоор байна уу?"

Болохгүй гэж үү?

"Хүмүүсийн тоглодог зүйлийг, ажлыг ч мэдэхгүй. Залуу эзэнтэн үнэхээр яагаад чамтай гэрлэснийг ойлгохгүй юм!" Минхи газар хүчтэй дэвслэн явна. Гэнэт түүний толгойд нэгэн санаа орж ирлээ. "У Мина, надтай мөрийцмөөр байна уу?"

~~~Чөтгөр шиг нөхөр~~~Where stories live. Discover now