57. Бөгж

13.7K 1K 121
                                    

-Гэгээ-

Хатагтай Ким Минаг үүд рүү хүргэж өгөн, машинд суух залуутай мэндэллээ. Шивон толгой дохиод Мина руу эргэн хараад намуухан өнгөөр дуугарав. "Суугаарай"

Мина Ким хатагтайд бөхийгөөд машиндаа суулаа. Түүнийг суусан даруй Шивоны том бие хөдлөн, үнэртэй ус нь Минад үнэртэн, үл ялиг хойш суухад Шивон түүнд суудлын бүсийг нь зүүж өгч байв. Мина бага зэрэг ичингүйрэн, Ким хатагтай болон хүү рүү нь инээмсэглэлээ. Тэгээд Шивон эргэн суудалдаа суугаад хөдөллөө.

"Хүмүүс хатагтай Ким-г хүйтэн, муухай ааштай, тийм ч нийтэч биш гэдэг гэхдээ та хоёрыг харахад их дотноссон бололтой" Шивон машинаа барисаар Мина руу харан инээмсэглэнэ. 

"Ким хатагтай тийм хүйтэн, хөндий гэж үү?" Мина толгой сэгсрэн "Еэримд сайн ханддаг шүү дээ"

"Еэрим ирээдүйн бэр нь юм чинь сайн хандана шүү дээ"

Мина Шивон луу харан "Тэгээд надад сайн хандаж байгаа нь хэвийн зүйл биш гэж хэлээд байна уу?"

Шивон инээгээд, урд замаа харан "Үйлчлэгч эгч бидэнд оройн хоол бэлдээгүй болохоор гадуур хооллоцгооё"

"Чиний л асуудал"

Шивон хажуу тийш Мина руу харсаар хөмсгөө өргөх ажээ.

Тэгээд тэд өндөр зэрэглэлийн ресторанд орж ирэхэд чимээгүй мөн тансаг ажээ. Бусад ресторан шиг дуу чимээтэй биш. Хоолны танхим хүртэл улаан хивс дэвссэн урт хонгил байх агаад хоёр талын ханаар алдартай уран зургууд өлгөжээ. 

Зөөгч тэднийг ширээнд нь хүргэж өгөх агаад уур амьсгал нь тансаг, сайхан мөн хөнгөхөн гэрэлтэй ажээ. Мина тэгээд эргэн тойронд нь байгаа хүмүүс ихэнхдээ хосоороо байхыг хараад энэ хосуудын ресторан гэдгийг ойлгосон юм. Эргэн Шивон руу харвал тэрээр зүгээр л инээмсэглэн, яагаад ч юм Минагийн сэтгэл нь хөнгөрөөд ирэх шиг болов. 

Шивон том шилэн цонхны дэргэдэх ширээг сонгосон бөгөөд энд суухад рестораны хойд тал гайхалтай харагдана. Шивоныг захиалгаа өгсөний дараа Мина ийнхүү асуулаа. "Яагаад энэ газрыг сонгочихсон юм?" 

"Гайхалтай байрлалтай, бид гадаахыг харж болно" Шивон ийнхүү хариулсаар Мина руу зөөлнөөр харах ажээ.

"Би энэ ширээг хэлээгүй ээ, энэ ресторан. Яагаад энд ирж идэж байгаа юм бэ?" 

"Таалагдахгүй байна уу?" 

~~~Чөтгөр шиг нөхөр~~~Where stories live. Discover now