52. Надад битгий харгис ханд

11.9K 967 109
                                    

-Гэгээ-

"Би харгис, хэрцгий хүн болчихвол яах вэ?" хэмээн Мина инээмсэглэн асуулаа. 

Шивон түүний инээмсэглэлд жаргалтай болон "Чи надад л хэрцгий, харгис хандахгүй бол зүгээр ээ" Ийнхүү хэлээд доош тонгойн Минагийн уруул дээр үнслээ. 

Минагийн хацар улайн, ичингүйрсээр Шивон руу муухай харан "Битгий намайг өдөөд бай" Тэрээр Шивоны урхинд унахгүй гэж хэр их өөртөө сануулдаг гээч? Гэхдээ яагаад Шивон түүнийг үнсэх тоолонд зүрх нь хурдан цохилдог юм бэ? Заримдаа бүр яг л зогсох гэж байгаа юм шиг. Энэ мэдрэмж...яагаад ч юм Минад таалагдаж байлаа. 

Шивон инээмсэглээд "Чамайг өдөх чинь хууль зөрчсөн хэрэг биш шүү"

Мина шүд зуун "Зүгээр байгаарай, би чиний доодохыг тасдчихна шүү"

Шивон урт гараа сунган, Минагийн мөрөөр тэврэн өөртөө татлаа. "Тэгэх юм уу? Чи намайг тайган болгох гэж байгаа юм уу?" Бүдүүн, гүн хоолой үг бүр нь Минагийн зүрхэнд хүрэх ажээ.

"Тэгэж чадна шүү" Мина түүнээс холдлоо. Ингээд тэврүүлээд суух эвгүй байна. "Хөдөлөө" хэмээн Шивон руу муухай харах ажээ.

Шивон инээдээ барьж ядсаар дахиад л гараа сунган хацрыг нь чимхэх ажээ. "Би хэлсэн шдээ, надад битгий хэрцгий харгис ханд л даа"

"Чиний үйл хөдлөлөөс л хамаарна"

"Миний үйл хөдлөл улам бүр сайжирч байгаа шүү, ялангуяа шөнийн цагаар"

"Гаж донтон!"

Дараа өглөө нь Мина эмнэлгээс гарахаар боллоо. Тэр явж, идэж чадна бас сайн ч байгаа тэгээд эмнэлгээс явахыг хүсэхэд Шивон зөвшөөрсөн юм. Үнэндээ Мина эмнэлэгт дургүй, тэдний амьдардаг харш л сайхан. Тэд эмнэлгээс гарсаар Мина хөмсөг зангидан, нэг л хачин санагдах ажээ. Хичол өдөр бүр ирдэг байсан гэтэл өнөөдөр үд болчихоод байхад тэр ирээгүй л байна. 

Тэд харшид ирэхэд Шивон түүнийг эхлээд амарчихаад дараа нь Ким хатагтайн даашинзыг хий хэмээн хэллээ. Тэрээр том гараараа Минагийн нүүрнээс барьж байгаад нүүрээ ойртуулан зөөлнөөр зөвлөв. "Эхлээд амарчих, тэгээд гайгүй болохоороо хүссэнээ загвараа хийгээрэй"

Мина Шивоны зөөлөн харцтай харц тулгаран "Шивон, би сая болсон ослоор нас барчихсан бол чи юу хийх байсан бэ?" 

Түүний үг Шивоны зүрхийг хатгах шиг л болох агаад гар нь чангарах ажээ. Тэрээр Минаг барьцаалагдчихсан гэдгийг сонсоод Англид тэр хүмүүстэй хүссэн мөнгөөр нь тохиролцоход бэлэн байсан. Тэрээр Хичолын ослын талаар хэлэхийг сонсоод хэн нэгэн зүрхийг нь ухаж, зүсэж, сийчээд байгаа мэт л байсан.

~~~Чөтгөр шиг нөхөр~~~Where stories live. Discover now