30. Нөхрийн үүрэг

14.8K 1K 74
                                    

-Гэгээ-

"Шивон чиний хайрын өвчин дахиад л эхлэчихсэн үү?" Хичол Минхи рүү хачин гэгч нь хараад дотогш орлоо. Үнэндээ Минхи өрөөний гадна зогсон тэр хоёрыг харж байсан юм. Тэгсэн ч тэр хоёрын орж ирэх Шивон, Мина хоёрт огтхон ч нөлөөлсөнгүй.

Шивон Мина руу хараад зөөлөн аясаар асуулаа. "Дахиад уу?" Мина нэг бүтэн аяга ус уусан ч цангахан юм шиг харагдана.

"Үгүй ээ" Минагийн царай тайван байх агаад жаргалтай биш ч ууртай ч биш ажээ. Минхи өрөөнд орж ирээд дотроо хараах ажээ. У Мина муу хоёр нүүртэй амьтан. Гэсэн ч тэр ямар ч сэтгэл хөдлөлөө нүүрэн дээрээ гаргасангүй.

Тэрээр шөл барисаар Мина руу дөхөн, санаа зовсон царай гарган "Мина, бэртэл чинь ямар байна? Өвдөж байна уу?"

Мина Минхи рүү харан "Эгчээ, та надад санаа зовоод байгаа юм уу?"

Минхигийн инээмсэглэл алга болсон ч гэсэн хэсэгхэн хормын дараа урам хугарсан мэт царай гарган "Юу яриад байгаа юм бэ? Чи миний дүү шүү дээ, чамайг гэмтвэл миний санаа зовно"

Мина гэнэн царай гарган, нүдээ анивчаад "Эгчээ, морь дэлэндээ хүргэх дургүй байдаг юм уу?"

Шивон үүнийг хажууд нь сонсон суух агаад Минагийн асуултыг сонсчихоод царай нь бараагаад ирлээ. Хичол ч мөн адил Мина руу харчихаад Минхи рүү харав.

Минхи хуурамч инээмсэглэл тодруулан "Тийм байх"

"Тэгвэл та миний морины үсийг татаа юу? Та намайг морь унаж чадахгүйг мэддэг мөртлөө миний морины дэлнээс татсан гэж үү?"

Минхигийн царай хувхай цайж, Мина руу муухай харж уураа дарах гэж хичээнэ. Тэгээд хачин гэгч нь инээгээд "Би морины дэлэнд өвс байхыг хараад арилгах л гэсэн юм"

"Морины дэлэнд өвс байх нь энгийн зүйл биш үү?" Шивон хүйтэн гэгч нь хэлэн дундуур орж ирлээ.

Түүнийг үгийг сонсоод Минхи сандраад ирэх нь тэр. "Би хэрэггүй зүйл хийчихэж...гар маань зүгээр байхгүй юм аа"

"Таны зүгээргүй гарнаас болоод би бэртчихсэн байна. Эгчээ, би үнэхээр танд уур хүрч байна шүү" Минагийн нүд уурласандаа болоод улайх ажээ. Үүнийг харсан Шивон хөмсөг зангидлаа. Энэ эмэгтэй яаж жүжиглэхээ хүртэл мэдэж байна.

"Миний буруу"

"Би таныг уучлалт гуйгаасай гэж хүсэж байна"

Минхи Минагийн үгэнд цочирдон, нүд нь өөрийн эрхгүй Шивон руу харлаа. Шивон яг одоо ямар царайтай байгааг тэр мэдэхгүй гэхдээ зүгээр л Минаг боль гэж хэлээсэй гэж хүссэн гэвч...

~~~Чөтгөр шиг нөхөр~~~Where stories live. Discover now