25. Түүнийг үнэхээр үзэн ядаж байна

12.6K 1K 84
                                    

-Гэгээ-

Шивон араас нь тэвэрсээр чихнийх нь омгийг тоглоомоор хазчихаад тавилаа. Минагийн биеэр цахилгаан гүйх шиг болж хамаг шар үс нь босох нь тэр. Тэр анхнаасаа Минхигийн дургүйг хүргэх гэж ингээгүй бол өдийд аль хэдийн Шивоныг цохисон байхгүй юу. 

"Шивонаа нялуурахаа болиоч дээ, миний нүд бараг л сохрох нь" Хичол хажуунаас нь гоншигонох ч инээмсэглэж байлаа. Минхи тэдэн руу нуруугаа харуулсан байсан ч Хичолын шоглоомыг сонсоод зүрх нь зогсчих шиг л боллоо.

Залуу эзэнтэн Минаг...үнсчихсэн юм уу? 

Түүнийг эргэн харахад Шивон аль хэдийн Минагаас холдчихсон Хичолд үг хэлж байлаа. "Дараа чиний нүдийг сохлох олон зүйл байгаа шүү" 

"Битгий л надад сануулаарай Шивон" 

Минхи Мина руу хардалт, үзэн ядалт хорсолоор дүүрэн нүдээр харлаа. Үнэхээр үнсчихсэн гэж үү? 

Мина Минхи эргэж харан ичингүйрэн дуугарлаа. "Нөхөр минь надад олон удаа заасан ч би чадахгүй юм шиг байна. Тэгээд чамтай өрсөлдөж чадахгүй нь дээ" 

Шивон нөхөр минь гэх үгийг сонсоод Мина руу харан бага зэрэг инээмсэглэв. Үнэндээ түүний амнаас нөхөр минь гэх үгийг сонсоход сайн байсан юм. 

"Зүгээр ээ, би ч бас удаан тоглоогүй. Тэгэхээр хамтдаа бэлдэж байгаад тоглоё" Минхи нүүрэндээ хуурамч инээмсэглэл тодруулан хэллээ.

"Тэгвэл эмэгтэйчүүд нь энд бэлтгэл хийг. Бид үзэхээр эргэж ирнэ ээ" хэмээн Хичол Шивон руу нүдээ ирмэн дохио өгөөд "Шивон, явж миний шинээр авсан морийг харцгаая"

Шивон Мина руу харах агаад түүнд илүү их зааж өгөхийг хүсэж байлаа. "Мориний юуг нь харах юм?" 

"Очоод ойлгоно оо. Сайн морио сонгоод эхнэртэйгээ хамт унаж болно шүү дээ"

Шивон үүнийг сонсоод хөмсгөө өргөх ажээ. Сайхан сонсогдож байна. Тэдний хамтдаа морь унаад явж байгааг төсөөлөх төдийд л сэтгэл нь сэргээд ирлээ.

"Эндээ бэлтгэлээ хийж байгаарай. Би ирж чиний ялахыг чинь харна аа" Шивон нам дуугаар хэлсээр Минагийн үсийг зөөлхөн илэх нь тэр. 

Мина толгой дохин инээмсэглээд "За"

Шивоныг явсны дараа Минхи, Мисү хоёр хачин царайлсаар үлдлээ. "У Мина, чи үнэхээр жаргалтай байна уу?" Мисү урагш алхан, Минаг үнэхээр цохихыг хүссэн харагдана. 

~~~Чөтгөр шиг нөхөр~~~Where stories live. Discover now