4. Чи намайг амжилттай унагааж чадлаа

13.5K 1K 33
                                    

-Гэгээ-

"Намайг чамайг урхидаад байна гэж бодоод байгаа юм уу?" У Мина инээн "Чүэ залуу эзэнтээн, та өөрийгөө хэт их үнэлэх юм аа"

"У Мина!!" Өмнө нь нэг удаа, одоо хоёр дахь удаагаа энэ эмэгтэйд ингэж тоглуулж байгаадаа Чүэ Шивон цочирдох ажээ.

"Энэ өргөдөлөө дахин боловсруул. Хөрөнгийн хувиарлалтаа өөрчил!" 

Шивон ёжтой инээмсэглэн "Яаж өөрчлөмөөр байна?" 

"Би Чүэ группын хувьцааны 10%, South River Empire-т байшин, миний дансанд таван зуун саяыг хий" Мина яг л юу ч биш аятай хэлэх агаад үүнийг сонссон Сэжүн, Сара хоёр ангайж орхилоо. 

Байшин, мөнгө ч яахав асуудал биш, харин хувьцаа гэдэг чинь...

Үүнийг сонссон Шивоны нүдэнд шуурга болж, хоолой нь мөс шиг хүйтэн боллоо. "У Мина, чи өөрийгөө хэт их үнэлэх юм аа. Чи өөрийгөө тийм үнэ цэнтэй хүн гэж бодоо юу?" 

"Би биш чи л мөнгөөр үнэлэгдэх байх даа. Хэрвээ боломжийн гэж бодож байвал хэлснийг минь л хий. Хэрэв үгүй бол за яахав, би хэзээ ч тэр өргөдлийг хараагүй царайлаад гарын үсгээ зурахгүй" 

"Надад чамаар гарын үсэг зуруулчих арга байгаа л даа" 

"Тэгвэл тэр аргыг чинь харж л байя" Мина ийнхүү хэлээд утсаа таслалгүй Сэжүн рүү сунган "Утсаа аваад өрөөнөөс гар! Дахиж миний өмнө битгий гарч ирээрэй! Дургүй хүрмээр юм" 

Шивон үүнийг сонсоод улам л хөмсөг зангидаж, нүдэнд нь гал дүрэлзэнэ. Сэжүнийг хараад дургүй нь хүрч байна гэж үү? Өмнө нь харах дуртай байгаагүй билүү? 

"Чүэ залуу эзэнтээн, Мина гарын үсгээ зураагүй юм уу?" У Минхи хажуунаас л ийнхүү асуулаа.

Шивон түүн рүү харан, загварыг нь буцааж өгөн, асуултыг нь тоосонгүй. "Энэ загварууд их сайн болжээ. Энэ жилийн загварын шоунд оролцоход асуудалгүй" 

"Тэгвэл би одоо явлаа"

Шивон толгой дохичихоод эргэн өөр хавтас аван нухацтай гэгч нь уншиж эхэллээ. Ажлаа хийж буй залуу үнэхээр царайлаг бас дур булаам харагдаж байлаа. Энэ залуугаас У Минхи огтхон ч харцаа авч чадахгүй байв. Хэдэн минутын дараа Шивон дээш харан "Яагаад яваагүй юм??"

Тэгэж хэлээд дахиад хавтастай зүйлээ уншиж эхлэхэд Минхи босон бөхийгөөд өрөөнөөс гаран явав. Минхиг явсны дараа Шивон дээш харлаа. 

~~~Чөтгөр шиг нөхөр~~~Where stories live. Discover now