8. Минийх байсан юм

13.1K 981 53
                                    

-Гэгээ-

"Чүэ Шивон, юу хийгээд байгаа юм??" Мина муухай харсаар хэллээ.

"Чи энэ цэцэрлэгийн хүүхдийн зургаа загварын зураг гээд байгаа юм уу?" 

"Тэгээд юу гэж?? Чи ч бас цэцэрлэгт байгаагүй юу??" 

Мина Шивоныг зургийг нь харсанд биш, хүмүүсийн сэтгэл мэдрэмжийг бодолгүй хийсэн ажлыг нь уландаа гишгэж байгаад л уурлаж байлаа.

"Цэцэрлэгийн хүүхдийн зурагт асуудал байхгүй л дээ гэхдээ чиний насны хүн ингэж зурахаар ичмээр шүү дээ" Шивон үл тоомсорлосон байртай хэллээ.

"Миний хүүхэд эсвэл том хүн байх нь чамд хамаагүй"

"Чи ийм чадвартай группт ажиллахыг хүсэж байна уу? Мөрөөдөөд бай"

Мина өөрийгөө батлахын тулд шөнөжин сууж, өөрийнхөө төсөөллийн даашинзаа зурж дуусгалаа. Тэгээд Шивонд харууллахыг хүссэн ч өнгөрсөн шөнийн явдлыг санан эргэлзэнэ. Шивоны нүдэнд Мина юу ч биш шүү дээ. Загвар нь сайхан болсон ч Шивон үгээр идээд л дуусна. Түүнд өөрийгөө батлаж байхаар бусад хүмүүст харуулсан нь дээр биз. Мина бусдын бодож байгаа шиг тийм ч хэрэггүй хүн биш. 

Мина зургаа шүүгээндээ далд хийгээд, нүүр гараа угаачихаад хувцасаа өмсөн доошоо буулаа. Ихэнхдээ уг нь энэ цагаар Шивон явчихсан байдаг юм гэтэл өнөөдөр яагаад яваагүй байгаа юм бол? 

Мина удаанаар шатаар буувал Шивон хөлөө ачин сууж, сэтгүүл уншиж суугаа нь харагдав. Туслах Сэжүн нь ард нь зогсох ажээ. Ингээд сууж байгаа нь төрөлхийн удирдагч хүний аура ялгарах агаад Мина сайн гэгч нь ширтэн харна. Энэ залуу тэр хааны дараа төрөл байж болох уу? Нөгөө талаас тэд яагаад ийм адилхан байдаг байна аа?

Шивоныг дээш харахад Мина түүний ширүүн, хүйтэн харцтай тулгарсандаа өөр тийш харлаа. Харин Шивон түүнийг харсаар хөмсгөө өргөнө. Усан цэнхэр өнгөтэй даашинз нь арьсыг нь тодотгож, бэлхүүсийг нь илүү сайн харуулж өгчээ. Энгийн нэг даашинз байтал гайхалтай амтыг нэмсэн ажээ.

Шивон ширүүн харц өргөс шиг л Минагийн гуя руу харав. Алхаж буй нь нэг л ондоо гайхалтай агаад Шивон ийнхүү дотроо төсөөлнө. Тэр Минхигийн уламжлалт үеийн даашинзыг өмсөөд үсэндээ алтан үсний хавчаар зүүгээд тайзан дээр алхах юм бол...

"Яваад Bounding Passion дуудлага худалдаанд оруул" Шивон бодит байдалдаа эргэж ирэн Сэжүнд сэтгүүлээ өгөн хэллээ.

~~~Чөтгөр шиг нөхөр~~~Where stories live. Discover now