22(End)

1.1K 75 2
                                    

Би "Ч-чи цэрэгт явах гэж байгаа юм уу?" Гэсээр тэрэн рүү харан асуулаа.

Жонгүг санаа алдаад "Южинаа... Хонгор минь, энэ үнэхээр ярвигтай болж байна. Жин ах цэрэгт явчихвал дараа жил Юнги ах гээд ар араасаа явсаар бид маш олон жил завсардах гээд одоогоор хамтдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ явахаас өөр гарц олдохгүй байна.

Би хацрыг нь илээд инээмсэглэн "Тэгвэл явчихаад ир, би чамайг сайн гэх чинь хүлээгээд байж байх болохоор санаа зоволтгүй"

Жонгүг дахин хүндээр санаа алдаад "Мэдэхгүй юм даа.. дахиад чамаас хол байна гэхээр үнэхээр хэцүү байна. Би явмааргүй байна" 

Би тэрнийг тэврээд "Хэзээ нэгэн цагт чи цэрэгт явна шдээ, харин ч эрт явчихаж байгаа юм чинь зүгээр дээ"

Жонгүг зөрүүлэн тэврэн нүдээ мөрөнд минь наан "Тийм л дээ гэхдээ ядаж жилийн дараа, хоёулаа үерхээд удаагүй байна шдээ..." Гэсээр гомдоллоно.

Би ч бас тэрнээс дахиад хол байхыг хүсэхгүй байна. Гэхдээ тэр явах ёстой, энэ түүний хариуцлага шүү дээ.
_____________________

Бид оройжин ярилцсаны үр дүнд сэтгэл дундуур байсан ч хоёр биентэйгээ сайн холбоотой байж, хүлээнэ гэсэн амлалтанд хүрээд ямартай ч хол байх сэтгэлийн хүчтэй болоод авлаа.
______________

Зураг авалтаа таран менежер ах намайг гэрт оруулж өгчихөөд гарсан. Өрөөндөө орж хувцасаа солиод Жонгүгийнх руу орохоор тагт руугаа гарлаа. Гэсэн ч доош буулгүй тагтнаас үзэгдэх орчноо харан амар амгаланг мэдэрсээр хэсэг зогсов.

Утас дуугаран авахад Жонгүг байлаа.

Би "Байна уу?"

Жонгүг "Южинаа хаана байна? Гэртээ ирсэн үү?"

Би "Тийм ээ, гэртээ байна. Танайх руу орох гээд тагтан дээрээ гараад ирчихсэн байна"

Жонгүг "Ойлголоо ороод ир" гээд бидний яриа өндөрлөн би доош буухад Жонгүг тагтан дээрээсээ намайг угтлаа.

Би худлаа уналаа гэж тэрнийг айлгаад буух нэрийдлээр хүзүүгээр нь тэврээд хөлөө бэлхүүсээр нь ороочихлоо.

Жонгүг "Дэггүй хүн шүү" гэж хөхөрөн хацар дээр нэг үнсчихээд орно.

Жонгүг намайг тэвэрсэн чигтэй буйдан дээр суун би зүгээр л хүзүүгээр нь тэвэрсэн чигтэй мөрөн дээр нь хацраа наана. Жонгүгт тэврүүлэх үнэхээр юутай ч харьцуулашгүй зүйл. Бие минь цаанаасаа сулраад зүгээр л тэрний энгэрт тайван, аз жаргалтай байх нөхцөл бүрдчихдэг. Тэрнийг цэрэгт явах болохоор бүр ч улам наалдаад байх шиг байна. Энэ бие аль хэдийн миний удирдлагаас гарчихсан бололтой...

/Дууссан/ BTS Бол Миний Сайн Найз |JJK|Where stories live. Discover now