4

897 74 0
                                    

Утас нэг секунд ч тайван байсангүй. Баахан хараал, cүрдүүлгийн мессежүүд, мөн дуудлагууд. Сүүлдээ уншихаас ч эмээн утсаа унтраалаа.

Нэг мэдэхэд тэр чигтэй ширээгээ дэрлээд унтчихсан байв. Шөнөжин уйлчихсан болоод ч тэр үү нүдээ нээхэд үнэхээр хэцүү бас толгой өвдөж хамаг бие хөшчихөж.

Гялс усанд орон хувцсаа өмсөөд нарны шил зүүгээд гарахад гэрийн үүдэнд баахан нүүрээ нуусан багтай хүмүүс зогсчихсон намайг харсанаа "ГАРААД ИРЛЭЭ!!" гэж орилолдон харахын завдалгүй өндөг шидэж эхэллээ.

Би дэмий л нүрээ хаан өндгөнд онуулан зогсон. Сүүлдээ ухаан орон хурдхан гэрлүүгээ буцаж оров. Өндөг болсон гадуурх хувцсаа тайлаад газар сөхрөн унахад гомдлын нулимс гаран дээр минь дусана...

"Чи даваад гарч чадна аа Южинаа. Жоохон л тэвччихвэл удахгүй намжина" гэж өөртөө хэлэн тайвшруулах гэж хичээнэ.
.
.
.
Арай гайгүй тайвшраад босон нойл ороод харахад би авах юмгүй болсон байв. Толгой руугаа хэд хэдэн өндөг шидүүлсэн тэр бүрээрээ жоохон шалбарчихсан байв.

Хаалга тогшиход айж байсан ч онгойлгон харвал баахан хайрцаг байлаа бүгдийг нь оруулаад онгойлгох гэсэн ч зориг хүрсэнгүй...

[5 хоногийн дараа]

Одоо үнэндээ ямар ч тэнхэл алга... Залуусыг л битгий олоод мэдчихээсэй гэж хүсч байна. Тэд өөрсдийгөө буруутгаж байгааг нь хармааргүй байна.

Энэ тав хоног гэрээсээ хэд хэдэн удаа гарах гэж оролдсон ч энэ ядаргаатай фенүүд ер явахгүй байна.

Хоол идье гэсэн ч хоолойгоор давахгүй нь. Би их хатуужилтай баргийн яман дээр уйлаад сэтгэлээр унаад байдаггүй ч гэсэн  Солонгос даяараа үзэн ядагдаж өдөр бүр аймшигтай хараалууд дунд үнэхээр тэсгэл алдаж байна. Одоо бараг ч дасаж гэртээ л амарч байгаа хүн шиг байдаг боллоо.

Гэхдээ яагаад ч юм маш их ядарч байна...

Нөгөө хайрцагтай юмнууд ч бас өдөр ирэх тусам нэмэгдсээр л...

(Зохиолчийн талаас)

Энэ үед Бангтаныхан Южины хэлснээр утсаа оролдолгүй сайн амарч байв. 5 хоног гэдэг амрах хангалттай хугацаа.

Жонгүг "Южиний утас холбогдож байна уу?"

Жин "Үгүй ээ, холбогдохгүй байна"

Өглөөнөөс хойш Южин рүү залгасан ч утас нь салгаастай байсанд санаа нь зовсон тэд дэмий л дормдоо сандарцгаана.

/Дууссан/ BTS Бол Миний Сайн Найз |JJK|Where stories live. Discover now