15

831 61 1
                                    


"Ч-чи одоо явсан нь дээр байх аа. Харьж амар би маргааш зураг авалттай одоо унтахгүй бол маргааш босохгүй байх"

Жонгүг толгой дохин "Очихоор одоо ах нар барьж идэх байх даа"

"Яагаад?"

Жонгүг "Юу ч хэлээгүй зугтаагаад гаргаад ирсэн юм чинь"

"Тийм бол хурдан яв аа... Цаадуул чинь санаа зовж байгаа, утас чинь ч бас түрүүнээс хойш дуугараад байх шиг байна" гэлээ.

Жонгүг инээмсэглэн үсийг минь илээд "Тийм байна ойлголоо, одоо явлаа" гэсээр бослоо.

Бид хамт хаалга руу явна. Одоо бараг л шөнийн 2 цаг болж байгаа болохоор хүн амьтан ч алга. Тийм болохоор би машин хүртэл нь хамт алхлаа.

Жонгүг "Мэдсэн бол машинаа хол тавьдаг байж" гэсээр хамраа үрчийлгэн над руу харна.

Би бага зэрэг мөрлөөд "Чи арай л шир байна шүү, сая хаягдчихаад!"

Жонгүг санаа алдан "Тэгсээн гэхдээ шир байж л чи надад илүү гүнзгий дурлана шүү дээ" гэх нь тэр.

Би "Ё-ёстой нэг!!"

Жонгүг "Маргааш зураг авалт чинь хэдээс тарах юм? Очоод авъя"

Би гар руу хөнгөхөн цохиод "Хөөе чи..."

Жонгүг "Яриарай... Очоод авъя"

Би "Ингэхэд чи завтай байгаа юм уу? Уг нь их завгүй баймаар юм"

Жонгүг "Яахав сая хаягдчихсан болохоор чамд зориулаад зав гаргана аа" гэв.

Би "Х-хэрэггүй ээ!"

Жонгүг "Эсвэл би ажлаа таслаад өнөөдөр маргааш хамт байх уу? Чамайг өөртөө дурлуулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?" Гэсээр жуумалзана. Тоглож байх шив!

Би хацар улайгаад "Ч-чи нээрээ!! Хүн учраа хэлээд татгалзаж байх чинь" гэхэд тэр санаа алдан толгой дохино.

Тэр "Би ер нь яаж чамтай уулзахгүй хоёр сар байснаа ойлгохгүй нь!" Сэдэв өөрчилж байгааг нь.

"За за жинхэнээсээ явъя даа.. маргааш уулзацгаая"

Би "Заа болгоомжтой яваарай зүйрмэглэв ээ?"

Жонгүг "Ойлголоо" гэчихээд хэсэг зогсож байснаа "Би ч муу залуу юм даа" гээд хурдхан үнсчихсэнд гайхахын зэрэгцээ эргэн тойрноо харлаа ашгүй хүн байсангүй!

Тэр инээгээд "Угаасаа хүн байхгүй ээ, зөвшөөрөлгүй үнссэнд уучлаарай, гэхдээ үнсэхгүй бол харамсах юм шиг санагдаад байсан юм" гээлээ...

/Дууссан/ BTS Бол Миний Сайн Найз |JJK|Where stories live. Discover now